Коронавирусийн халдвараас сэргийлсэн хөл хорионы арга хэмжээнээс шалтгаалан ОХУ-ын дээд шүүх хуралдаанаа онлайнаар явуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь Дээд шүүх хуралдаанаа өөр хэлбэрээр хийж байгаа анхны тохиолдол юм.
Эхний ээлжинд иргэний хэргийн маргаантай холбоотой шүүх хурлыг онлайнаар хийхээр болсон байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээсээ, эсвэл албан өрөөнөөсөө өөр өөрсдийн электрон төхөөрөмжийг ашиглан оролцох ажээ.
Шүүх хуралд оролцогч талууд онлайнд хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэн эрхтэйг баталгаажуулсан албан бичиг, мөн ашиглах интернэт урсгал нь баталгаат компанийх гэдгийг нотолсон албан бичгийг Дээд шүүхэд ирүүлэх учиртай. Дээд шүүхийн зүгээс эдгээрийн хүлээн авч нягтлаад онлайн шүүх хуралдаанд оролцох эрх үүссэнийг цахим шуудангаар мэдэгдэх ажээ.
Энэ хэлбэр нь өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бий болж байгаа ч шүүх хуралд биеэр ирж оролцох боломжгүй иргэдийн хувьд хэрэглэж болох арга байхыг үгүйсгэхгүй хэмээн Дээд шүүх үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ