Коронавирусийг аюул гэж харах оросуудын тоо нэмэгджээ | News.MN

Коронавирусийг аюул гэж харах оросуудын тоо нэмэгджээ

Коронавирусийг аюул гэж харах оросуудын тоо нэмэгджээ

Коронавирусийг аюул гэж харах оросуудын тоо нэмэгджээ

Дэлхийн улс орны иргэд коронавирусийг аюул гэж үзэх нь нэмэгдэж байгааг Gallup International болон Оросын судалгааны "Ромир” төвийн хамтран хийсэн судалгаа харуулжээ.

Судалгааг 18 улсын 17 мянган хүнийг хамруулан гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр хийсэн байна. Коронавирус өөрийнх нь болоод ойр дотных нь хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж магадгүй гэж санаа зовох хүмүүсийн тоо гуравдугаар сард 67 хувь байснаа дөрөвдүгээр сард 75 хувь болон нэмэгдсэн байна. Коронаюирусээс сэргийлсэн арга хэмжээнүүд нь хэтэрхий дөвийлгөсөн, сүртэй гэж үзэж байсан хүмүүсийн тоо эсрэгээрээ 49 хувиас 33 хувь болон буурчээ.

Оросын иргэдийн 54 хувь нь гуравдугаар сард коронавирусаас сэргийлсэн арга хэмжээ нь хэь дөвийлгөсөн гэж үзэж байсан бол дөрөвдүгээр сард ингэж үзэж байгаа нь 45 болж буурчээ. Мөн энэ вирус амь насанд аюултай гэж үзэж байгаа хүмүүсийн хувь гуравдугаар сард 37 хувь байснаа дөрөвдүгээр сард 45 хувь болж нэмэгджээ. "Дэлхий нийтээрээ өөрийн мэдэлгүй айдаст автсаныг энэ судалгаа харууллаа. Коронавирустэй холбоотой мэдээлэл глобалчлагдсаныг хэн ч анзаарсангүй, дэлхий нийтээрээ өдөр болгон халдварын мэдээлэлд анхаарал хандуулж байна” хэмээн "Ромир" төвийн захирал Андрей Милёхин РИА Новости-д ярьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456789 2020-04-22 49.0.213.170

Тэгвэл өмнө нь "боломж" гэж хардаг байсан байх нь уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж