Медведев нефтийн худалдааны зарчим өөрчлөгдөнө гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Медведев нефтийн худалдааны зарчим өөрчлөгдөнө гэв

Медведев нефтийн худалдааны зарчим өөрчлөгдөнө гэв

Нефтийн худалдааны зарчим ирээдүйд өөрчлөгдөнө гэж үзэж байгаагаа ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Facebook хуудсандаа бичжээ.

Энэ долоо хоногийн Даваа гаригийн /2020.04.20/ байдлаар WTI маркийн нефть түүхэндээ анх удаа хасах руу орсон. "Энэ нөхцөл байдлыг нухацтай дүгнэж, шинжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл нефтийн үнэ ингэж унах нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй. Урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ хийж ирсэн туршлагаас үүдэн ирээдүйдээ нефтийн худалдааны зарчим өөрчлөгдөж магадгүй” хэмээн Дмитрий Медведев байр сууриа хуваалцжээ.

Нефтийн фьючерсийн үнэ ийнхүү унаж байгааг Медведев картелиудын үгсэл хэмээн тодорхойлсон байна. Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагааг түр хаасан нь нефтийн дэлхийн үнэд нөлөөлж эхэлсэн. Үүнтэй давхцан нефть олборлогчдын ОПЕК+ байгууллагын гишүүд олборлолтоо хязгаарласан хэвээр байх уу, эсвэл дөрөвдүгээр сарын 1-нээс цуцлах уу гэдэг дээр санал нэгдэж чадаагүй нь мөн нөлөөлсөн. Улмаар гуравдугаар сард нэг баррель Brent маркийн нефть 22 ам.доллар, WTI амеркийнх 20 ам.доллар хүрч, одоо үүнээс ч доошилж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж