Хотын даргыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Хотын даргыг дэмжиж байна

Нийслэл хотын хэмжээнд 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг  засаж шинэчлэх ажлууд албан ёсоор эхлэн зориулалтын дагуу ашиглаагүй хувийн хэвшилд очсон  томоохон газруудыг нийтийн эзэмшилд  авч эхэлсэн, Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийг хоёр дахин нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг ажлуудыг хийж бүтээж байгаа Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дэмжиж байна.

2015 онд барьцаанд тавигдсан байсан Сүхбаатарын талбайн өмнөх газрыг 2019 онд хотын мэдэлдээ авч, олон нийтийн санал асуулгын дагуу олон улсын шаардлага хангахуйц “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулахаар ажлыг эхлээд байгаа зэрэг хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын нийт иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг хийж бүтээж байгаа танд нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Мөн бүтээн байгуулалтаар ч зогсохгүй эрх ашиг нь зөрчигдөж, хохирсоор байсан иргэдийнхээ үгийг сонсож, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилладаг Төр засгийг байгуулж байгааг Өгөөмөр захын зүүн талаас Нарантуулын ар замтай холбосон замыг чөлөөлж, орон сууцны хотхоны оршин суугчдад орц гарцыг нээн өгч, оршин суугчид гэрээсээ гарах, ороход чөлөөтэй болгосон зэрэг ажлуудаас илхэнээ харж болно.

Үүний нэг ижил эрх ашиг нь зөрчигдөж хохирсоор байгаа Маршал таун хотхоны 1500 өрхийн нийт 5000 гаруй оршин суугчид бид бүхэн Нийслэлийн засаг дарга, Хотын захирагч таныг манай хотхоны орц  гарцны асуудлыг удахгүй шийдвэрлэн өгч, ажил хэрэг болгоно гэдэгт итгэл найдвар тавин хүлээсээр байна.

БАТЛАГДСАН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ

Хотын дарга таны үүрэг болгосны дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра зэрэг холбогдох албан тушаалтан, удирдлагууд биечлэн ирж Маршал таун хотхоны уулзаж, орц гарцыг шийдвэрлэж өгнө гэсэн боловч энэхүү ажил одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.

ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЖ ОРЦ, ГАРЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭСЭН БОЛОВЧ

ОДООГ ХҮРТЭЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

МУ-ын иргэдийнхээ төлөө, тэдний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлуудыг цаг тухай бүрд шуурхай шийдвэрлэдэг Улаанбаатар хотын захирагч С.Амарсанаа танаас томилогдсон ажлын хэсэгтээ одоог хүртэл шийдэгдээгүй байгаа ажлаа биелүүлэх  шаардлага тавьж, эрх ашиг нь зөрчигдөөд байгаа хотхоны нийт 1500 өрхийн 5000 оршин суугчид бидний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдэн, ард иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

МАРШАЛ КОМФОРТ ХХК, МАРШАЛ КИНГ СӨХ БОЛОН

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 1500 ӨРХИЙН

5000 ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж