Локомотив Москва багийн тоглогч бэлтгэлийн үеэр таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Локомотив Москва багийн тоглогч бэлтгэлийн үеэр таалал төгсчээ

Локомотив Москва багийн тоглогч бэлтгэлийн үеэр таалал төгсчээ

ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лигийн Локомотив Москва багийн залуу тоглогч Иннокентий Самохвалов өчигдөр/2020.04.20/ ганцаарчилсан бэлтгэлийнхээ үеэр зүрх нь зогсч 22 насандаа таалал төгсчээ.

Локомотив Москва багийн албан ёсны мэдэгдэлд “ Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Казанка багийн хамгаалагч Иннокентий Самохвалов таалал төгслөө. Хөлбөмбөгчин маань бэлтгэлийн үеэр өвчинтэй байсан нь тогтоогдсон. Түүний үхлийн талаарх мэдээлэл удахгүй тодорхой болно. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан. Кеша сайхан сэтгэлтэй, тусч, сайн найз байсан. Бид үнэхээр цочролд орж байна. Түүний гэр бүл болон найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.

Харин Казанка багийн дасгалжуулагч Александр Гришин "Үнэхээр аймшигтай. Эмч нар энэхүү үхлийг зүрх нь зогссонтой холбоотой гэж хэлсэн. Хэрэв эмч нар түүнийг бэлтгэл хийхийг зөвшөөрсөн бол бид түүнийг бэлтгэл хийхэд ямар ч асуудалгүй юм байна гэж үзнэ шүү дээ" хэмээжээ.

Иннокентий Самохвалов 2015 онд Локомотив Москва багтай нэгдэж тус багийн нөөцийн баг болох Казанка хэмээх Оросын хөлбөмбөгийн гуравдугаар лигийн багт тоглож байжээ. Гэвч тэрбээр үндсэн багтаа нэг ч удаа тоглолт хийж үзээгүй байна.

ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лиг ирэх тавдугаар сарын 31-н хүртэл хойшлогдсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж