UFC: Лайман Гуд covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

UFC: Лайман Гуд covid-19-ийн халдвар авчээ

UFC: Лайман Гуд covid-19-ийн халдвар авчээ

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны хүнд жингийн тулаанч “American Cyborg” хочит Лайман Гуд covid-19 цар тахлын халдвар авчээ. Тэрбээр энэ дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдах байсан UFC 249 өдөрлөг дээр Белал Мухаммадтай тулалдах байсан ч нэрээ татсан юм.

Гэвч тэрбээр ESPN сайтад өгсөн ярилцлагадаа “ Хэдийгээр би гэмтлийн улмаас тулаанд оролцох боломжгүй болсон ч үнэндээ миний covid-19 вирусийн шинжилгээ эерэг гарсан юм. Нэг л өдөр бие маань байнгын хийдэг зүйлдээ хариу үйлдэл үзүүлж чадахаа больсон” хэмээжээ.

АНУ-ын тулаанч маань өөрийн дасгалжуулагч, багийн нөхөд, гэр бүлдээ санаа зовон Нью-Жерси хот руу явж шинэ коронавирусийн шинжилгээ өгсөн боловч хариу нь эерэг гарчээ. Түүний хэлж буйгаар шинжилгээ авах үйл явц дөрвөн цаг үргэлжилсэн гэнэ. Лайман Гудээс гадна түүний найз охин мөн шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Коронавирусийн цар тахлын улмаас энэ дөрөвдүгээр сарын 18-нд явагдах UFC 249 өдөрлөг цуцлагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж