Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ | News.MN

Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуульдаа Обаматай хамтарч ажиллахыг хүсч байгаа талаараа ярьжээ. Гэхдээ түүний хэлсэн Обама бол Барак Обама биш, Мишель Обама гэнэ.

Өөрөө дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж явсан тэрбээр экс тэргүүн хатагтайг онцолж, саналыг нь хүлээж авах эсэхийг мэдэхгүй ч “Би түүнтэй хамтарч ажиллахыг зүрхнийхээ гүнээс хүсч байна. Тэр үнэхээр чадварлаг. Тэр юу хийх ёстойгоо мэддэг, маш сайхан эмэгтэй” хэмээн өчигдөр/2020.04.20/ ярьсан байна.

Уг нь экс тэргүүн хатагтай улс төрийн ажил хийхийг хүсэхгүй байгаагаа 2018 онд гаргасан дурсамж номдоо “Би энд шуудхан хэлье. Би хэзээ ч улс төрийн ажил хийхийг хүсэхгүй байна” хэмээн бичиж тодорхой илэрхийлсэн ч энэ нь нэр дэвшигчийн хүслийг хорьж дийлээгүй бололтой.

Жо Байден өмнө нь дэд ерөнхийлөгч сонгох талаар “Дэд ерөнхийлөгч сонгоход арай эрт байгаа ч бид судалгаагаа эхлүүлсэн. Ямартай ч би өөрийн дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн ажиллуулмаар байна. Учир нь тэгж байж л миний засаглал илүү олон талтай, олон нийтийн, улсын бүх хүнд нийцсэн засаглал болох учиртай. Тиймдээ ч миний дэд ерөнхийлөгч зөвхөн эмэгтэй төдийгүй өнгөт арьстан байх болно” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-21 66.181.178.123

ЭНЭ ЭМЭГТЭЙГ ЗҮГЭЭР Л ОБОМАГИЙН ТОГОО БАРЬДАГ ГЭЭД СЭТГЭЭД БАЙНА УУ, ЭНЭ ДОР КОМЕНТ БИЧИГЧ НАР МИНЬ…..

МИШЕЛЬ БОЛ ОБОМАГААС ИЛҮҮ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ЭМЭГТЭЙ ЮМ. БАЙДАН ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН БАЙНА, ОЛОН ХАР БОЛОН ӨНГӨТ АРЬСТНУУДААС ГАДНА ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТЭДНИЙ ТӨЛӨӨ САНАЛ ӨГӨХ БОЛНО,

Avatar

Зочин 2020-04-21 103.229.120.13

Songoj boloh bsan bol songohson gesen bolhoos bish songoson hereg bish shtee, setguulch yum bj garchig ene teree zuv bichihed yaadgiim be 😠

Avatar

Зочин 2020-04-21 150.129.141.73

ЭЛБЭГДОРЖ ЭНД ТЭНД ХУРАЛ ХЭСЭЖ ЯВААД ДАХИАД ОБАМААДУУЛАХ ВИЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-04-21 64.119.27.10

iim geriin avgaigaar amerikiig udirduulan gej gej neoliberialuud l setgej chadah yum daa.amerikd ijil hvisten transjinder geed iim balai yumanuudiig ih demjij tetgej baidag daa.. ug neg ijil hvisten olood hamt ybahgui dee ..he he he…

Avatar

Зочин 2020-04-21 122.201.21.6

Худлаа харуудыг хошгируулж санал авах гэсэн юм биз дээ. Би ерөнхийлөгчөөр сонгогдвол хар дэд ерөнхийлөгчтэй болно гээд л ха ха.

Avatar

B 2020-04-21 66.181.161.97

Hudlaa medeelel

Avatar

2-r suvag 2020-04-21 202.179.27.66

Mani Joe-toi yu hiihee meddeg mash saihan emegtei gej helsniig yu gej oilgoh ve hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж