Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Жо Байден өөрийн дэд ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгожээ

Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуульдаа Обаматай хамтарч ажиллахыг хүсч байгаа талаараа ярьжээ. Гэхдээ түүний хэлсэн Обама бол Барак Обама биш, Мишель Обама гэнэ.

Өөрөө дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж явсан тэрбээр экс тэргүүн хатагтайг онцолж, саналыг нь хүлээж авах эсэхийг мэдэхгүй ч “Би түүнтэй хамтарч ажиллахыг зүрхнийхээ гүнээс хүсч байна. Тэр үнэхээр чадварлаг. Тэр юу хийх ёстойгоо мэддэг, маш сайхан эмэгтэй” хэмээн өчигдөр/2020.04.20/ ярьсан байна.

Уг нь экс тэргүүн хатагтай улс төрийн ажил хийхийг хүсэхгүй байгаагаа 2018 онд гаргасан дурсамж номдоо “Би энд шуудхан хэлье. Би хэзээ ч улс төрийн ажил хийхийг хүсэхгүй байна” хэмээн бичиж тодорхой илэрхийлсэн ч энэ нь нэр дэвшигчийн хүслийг хорьж дийлээгүй бололтой.

Жо Байден өмнө нь дэд ерөнхийлөгч сонгох талаар “Дэд ерөнхийлөгч сонгоход арай эрт байгаа ч бид судалгаагаа эхлүүлсэн. Ямартай ч би өөрийн дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн ажиллуулмаар байна. Учир нь тэгж байж л миний засаглал илүү олон талтай, олон нийтийн, улсын бүх хүнд нийцсэн засаглал болох учиртай. Тиймдээ ч миний дэд ерөнхийлөгч зөвхөн эмэгтэй төдийгүй өнгөт арьстан байх болно” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж