Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн Батламжийг өглөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн Батламжийг өглөө

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн Батламжийг өглөө

БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай  зарлиг гаргасан бөгөөд ийнхүү 5 жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг бодит биеллээ олж Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг хүлээн авлаа.

Батламж бичиг хүлээн авах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай хоёр талын уулзалт хийж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. ЮНЕСКО үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн даргад баяр хүргэж, Монгол-ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн ЮНЕСКО нь Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний соёл урлаг, түүх соёлын өвийг хадгалж хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх талаар үзэл санаагаа түгээж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулсныг сайшаалаа.

Дэлхийн өвд бүртгэлтэй хадны сүг зургийг хамгаалах чиглэлээр тийм өв бүхий 27 улстай хамтран ажиллах, олон улсын чуулга уулзалт зохион байгуулах, бэлчээрийн мал аж ахуйг биет бус соёлын өвд бүртгүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг хамгаалан хөгжүүлэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах зэрэг саналыг Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковад тавьж, тэдгээрийг ажил хэрэг болгох талаар тохиролцов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-12-01 103.57.92.167

энэ уулийг зөвхөн бөө нар тахих юм шүү

zochin 2015-12-01 103.57.92.167

burhan haldun uul maani 3000 jil haan uul baisan zuvhun ***** nar tahih yostoi uul gesen harin odoogiin haan uul bol ZURH HAIRHAN bidnii meddeg bayanzurh uul bilee gej shine sudart bichjee mongol tumen mini medej avna u

darjee 2015-12-01 84.170.93.11

7 sariin batlamjiig 5 sar darjee

Зочин 2015-12-01 182.160.40.146

yamar goe ysgiin santai batlamj ve.

Зочин 2015-12-01 110.174.142.47

Ингэлээ гээд ер нь ямар хэрэгтэй юм бэ? Юнеско гэж хохь хоосон байрууллага худьаа энд тэндхийн юм батлаад л хэдэн саяаар нл доллар хүүдийлээд сууж байдаг Moнголдоо дархан цаазтай уул болгочвол л болоо бишүү! Ямар гадны улс ирээд зөөгөөд аваад явах биш. Дайсан орны ж ирсэн ч Юнескод бүртгэлтэй гэж мянга орилоод тооно гэжүү

нгаг 2015-12-01 103.26.195.54

Иимхэн юмны төлөө хичнээнч явдгиимбдээ Элчин сайд нь л хиичэх ажилшдээ Нэг сарын дотор франц руу 2 явчлаашдээ Онгоц дүүрэн амьтан л явхын бодитой эдиин засгиин доривтой том том юм хиидгүймуу Зардал мөнгө онгоцны тииз үнэтэй буудалууд хоол унаа доллараар талиисан сураг байхын Ховдоос хот орж үзэхиин мөрөөөдөл нь бүр хүзүүгээр нь таттал биелсэн Хотод орж ирээд Парисыг мөрөөддөг байсан гэсэн нь одоо амаар нь гартал биеллээ Одоо Ховдод хоосон хонож байгаа ядуусыхаа төлөө ядаж юм хиилдээ

Баяр хүргэе 2015-12-01 202.9.41.21

Баяр хүргэе Монголчуудаа

Сайн 2015-12-01 203.194.114.64

ЭБИ ЭНЭ БАТЛАМЖИЙГ ӨӨРИЙН БИЕЭР ХҮЛЭЭЖ АВАХ БҮРЭН ЭРХТЭЙ ХҮН. УЧИР НЬ ТЭР 5 ЖИЛИЙН ӨМНӨ БУРХАН ХАЛДУНЫГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ ЗАРЛИГ ГАРГАСАН. ТҮҮНИЙ БАГ САЙН АЖИЛЛАСАН БАЙНА

Нар Нара 2015-12-01 202.70.37.34

Сайхан мэдээ байна. Муу муухай мэдээний хажуугаар чихэнд чимэгтэй мэдээ ч бас дажгүй шүү

Zaya 2015-12-01 212.42.113.23

Yostoi goyo medee baina. Odoo yadaj ikh Haan Chingisiig mini bulaatsalddag kazakuud ed nar duugai bolokh baikh. UNESCO iin World Heritage Sited orson shutdeg uul ni geed helsen chini tegeed Chingis haan henii huuhed bolokh ni medegdehgui, mongol hun bish gedeg ni hudlaa bolson u, Mongold torson bolj taarch baina u gej asuuh yumda!!! Ter shutdeg baisan uul tahilyg ni ongolood investment hiigeed delhii dayar Mongol hun gedgiig ni haruulaad ogooch, meddeg bolovsroltoi humuus ni meddeg, harin ooriin gesen tuuhee odoo buteej baigaa zarim negen uls orny irgediin tarhiig ingeed ugaasan baidag bolhoor iim yum asuuj egduu hurgeed baikh yum. Uls oron, mongolchuud mini, busdyn tuuhiig ulaim tsaim bulaaj heregleh handlaga gazar avch baihad bid zugeer haraad suuj bolohgui baina shu. Huvi hunii huvidaa Mongol hunii neriig orgoj yavah gej hicheeckh gevch iimerhuu deerengui uzeltei uls undseeree uhaantai temtsekh heregtei baina. Suldee tsetserlegt huuhduud duuldag bolson ni ikh saikhan baina le, teren shig l tuuhee tsetserlegees ni huuhduuddee zaagad ocghiyoo.

ахахахраро 2015-12-01 202.179.10.150

Эцэг өвгөдийн минь цус,сүнс сэтгэл шингэсэн монгол оронд минь,монголчуудын заяа буянаар бурханаас заяасан ерөнхийлөгч ЦАХИЯАГИЙН ЭЛБЭГДОРЖ танд чин сэтгэлээсээ баярлаж байна,танд эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.

Wooo 2015-12-01 182.160.0.223

EEBIID BAYR HURGYEE. AJILIIG YAAJ HIIDEGEE HARUULLAA. ODOO TUBIIG SAHIH MONGOL ULSAA BATALGAAJUULHAD AMJILT HUSYEE. YAMARCH ERUNHIILUGCH HIIJ CHADAAGUI OLON AJILIIG AMJUULJEE . YAAJ MAN- s DEBSHUULSEN BUHIIG SONGOOGUID MONGOLIIN ARD TUMENDEE BAYRLYAA

Mongol 2015-12-01 122.201.19.99

Bayar xurgie, Ashgui dee.

Зочин 2015-12-01 103.229.122.129

Монгол түмний минь их шүтээн Хайрхан Бурхан Халдундаа мөргье, үеийн үедээ үрс хойч биднийхээ буян заяаг түшиж явах болтугай. Эрхэм хүндэт Ерөнхийлөгчдөө сэтгэлийн гүнээс талархья.

Зочин 2015-12-01 103.9.90.87

Odoo yanz buriin humuus ochij boloh yum uu?