Coldplay, Гвинет Пэлтроутай хамтран дуу гаргав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Coldplay, Гвинет Пэлтроутай хамтран дуу гаргав

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Coldplay, Гвинет Пэлтроутай хамтран дуу гаргав

Coldplay өөрсдийн “A Head Full of Dreams” гэх долоо дахь цомгийнхоо нэг синглийг танилцуулжээ. Coldplay хамтлагийн шинэ синглийн видео бичлэгт нь энэ хамтлагийн гоцлол дуучны эхнэр байсан жүжигчин Гвинет Пэлтроу оролцжээ.

Хөгжимчдөд Бейонсе, Blue Ivy, Ноэль Галлахер нар тусалснаас гадна хамтлагийн гишүүдийн хүүхдүүд тэнд оролцсон байлаа. Coldplay хамтлагийн тэргүүлэгч лидер Крис Мартин ярихдаа, everglow гэдэг үгийг санамсаргүй сонссон, тэр үгээр өмнөх харьцаа, ойр  дотно хүмүүсээ санах гэдгийг төлөөлүүлсэн хэмээн ойлгож болно гэжээ.

Хамтлагийн хувьд сүүлчийн цомог болно гэж шуугиж байгаа “A Head Full of Dreams” цомог арванхоёрдугаар сарын 4-нд  худалдаанд гаран танилцуулагдах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс