“Уолт Диснэй” 100 мянган ажилтнаа цалингүй амраана | News.MN

“Уолт Диснэй” 100 мянган ажилтнаа цалингүй амраана

“Уолт Диснэй” 100 мянган ажилтнаа цалингүй амраана

“Уолт Диснэй” 100 мянган ажилтнаа цалингүй амраана

Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын нөлөөгөөр олон мянган байгууллагууд хаалгаа барьж байгаа билээ. Тэгвэл алдарт “Уолт Диснэй” компани 100 мянга орчим ажилтнаа цалингүй амраах шийдвэр гаргажээ.

Тус компани нь гуравдугаар сарын 14-ний өдрөөс бүх паркуудаа хаасан бөгөөд цалингүй амрах ажилтнуудын ихэнх нь паркийн ажилчид юм байна. Паркуудаа хааснаас хойш таван долоо хоногийн турш ажилчиддаа бүтэн цалинг олгож байсан ба энэ долоо хоногоос цалингаа үргэжлүүлэн өгөх боломжгүй болсон тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр тус компани сард 500 сая ам.доллар хэмнэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд цалингүй амрах ажилтнууд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах боломжтойгоос гадна Засгийн газраас олгох 2.2 их наяд ам.долларын тусламжийн багцаас хүртэх эрхтэйг компанийн удирдлагууд цохон тэмдэглэжээ

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж