Виктория Бекхэм ДОХ-ын эсрэг

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Виктория Бекхэм ДОХ-ын эсрэг

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт тусгайлан зориулсан цөөн тооны хувцас, аксессуарын цуглуулгыг Виктория Бекхэм бүтээлээ.

НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх ажил хариуцсан ЮНЭЙДС байгууллагын Сайн санааны элч Виктория Бекхэмийн тэмцлийн цуглуулгад футболк ба түлхүүрийн оосор оржээ. Тэднийг өнөөдрөөс эхлэн Лондон хотыг Довер Стрит гудамжид байрладаг Виктория Бекхэмийн  бутикаас худалдан авч болох ажээ. Түлхүүрийн оосрыг нь улаан туузаар, футболк цамцыг нь ДОХ-той тэмцэх бэлгэдлийг оруулсан хөөрхөн зургаар чимжээ.

Дизайнер хоёр дахь удаагаа ийнхүү ЮНЭЙДС-ийн арга хэмжээнд оролцлоо. Тэрээр өнгөрсөн онд улаан туузан зураг бүхий футболк бүтээн буяны ажиллагааг дэмжсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж