Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна | News.MN

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.

Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ.

Өнөөдөр уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Үе үеийн хотын удирдлагуудад хандаж ирсэн манай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад их баяртай байна. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр өнөөдөр газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлэхээр болж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ  талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал ийнхүү шийдэгдлээ” хэмээн ярилаа.

Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд өнөөдөр  эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлт хийж байна. Таван гражыг буулгаж газрыг чөлөөлөхөд эзэмшигчтэй нь ойлголцсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг мөн өнөөдөр нээнэ” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАШИН УНАХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ 2020-04-21 202.9.46.151

МАШИН УНАХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.114

Хавдрын эмнэлгийн чанх хойд талд "МОНОС"-ын барилгын баруун талд байгаа гараашуудыг өчигдөр буулгаж байна лээ шдээ?! Тэр ямар учиртай юм бэ??

Avatar

Зөв ажил 2020-04-21 66.181.181.145

Зөв ажил

Avatar

z**l 2020-04-21 192.82.77.246

hotiin darga zailaachee,manai bairnii 4 tald bair bariad bhad tag shvv, tanil taldaa ajilladag avilgachid gazriin naimaachid zailaachee,,ajil hiisen bolj haragdah gj yadahiin.irgeiin tuluu neriin dor hudlaa zalah gj

Avatar

ЗОЧИН 2020-04-21 202.21.126.30

ОВОО ШДЭЭ. ХОТЫН ДАРГА ДААМЛУУД ХОТЫН ИРГЭДИЙН АЖИЛ АМЬДРАЛД ГАЙБОЛЖ ЧИРЭГДҮҮЛЖ БУХИМДУУЛЖ БАЙГАА НИЙТЭД АЧ ХОЛБОГДОЛТОЙ ИЙМЭРХҮҮ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ АВЧ БАЙХ ЁСТОЙ.НӨГӨӨ СҮРХИЙ ШҮҮХЭЭР НЬ ЯВААД УЛСААС ДААЖ ДАВШГҮЙ МӨНГӨ НЭХДЭГ ХӨГИЙН ГАРУУД БАЙВАЛ САЙН ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2020-04-21 59.153.115.194

Маш зөв арга хэмжээ. Эмнэлгийн орц гарцыг нээх нь ядарсан ард түмэнд л хэрэгтэй.

Avatar

zochin 2020-04-21 58.109.161.167

Zuv Hotiin darga sain bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж