Б.Обама “Coldplay”-ийн шинэ цомогт дуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Б.Обама “Coldplay”-ийн шинэ цомогт дуулжээ

2015 оны зургаадугаар сарын 17-ны өдөр 21 настай Дилан Рүүф АНУ-ын Өмнөд Каролина дахь Чарльзтоны сүмд нэвтэрч, есөн хүний аминд хүрсэн хэргийн оршуулгын үйл ажиллагааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Amazing Grace” нэртэй сүмийн дууллыг дуулсан билээ.

Түүний энэхүү дууг дуулж буй үеийн аудио хувилбарыг энэ Баасан гаригт худалдаанд гарах “Coldplay”хамтлагийн “A Head Full of Dreams” нэртэй шинэ цомогт орсон дууны дундуур ашиглажээ.

Ерөнхийлөгч Барак Обама нь “Coldplay” хамтлагт дуртай бөгөөд энэхүү дууг дуулах болсон нь хүндэтгэх шалтгаантай учир өөрийн хоолойг бүтээлдээ ашиглахыг “Coldplay”-хамтлагийнханд зөвшөөрчээ.

                                                                                                                                                       Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж