Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ | News.MN

Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2020.04.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Цар тахлаас сэргийлж, Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн, урд хөрш рүү экспортолдог тээврийн жолооч нарт халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоосон нь зөв ч зарим асуудлыг анхаарахгүй бол бөөстөж мэдэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна гэдгийг тодотголоо.

Хэвлэлийн хурлын үеэр тэд “Гэрээнд гарын үсэг зурснаар нүүрсний тээвэр хийсэн жолооч машиныхаа кабинаас буухгүй байх ёстой, Буувал 16-21 хоногийн хугацаатай тусгаарлагдана. Өдөрт 120-130 машин хилээр гараад өдөртөө буцаад орно гэсэн ч найм хонох тохиолдол гарч байгаа бөгөөд усны хомсдолд орох, хэтрүүлээд хэлбэл бөөстөж мэдэхээр хүнд нөхцөлд тээвэрлэлт хийх болжээ. Зарим жолооч 21 хоног машиныхаа кабинаас буугаагүй, амрах гэхээр хил хоорондын тээвэр хийсэн учраас карантинд оруулна гэдэг. Гэсэн атлаа яг адилхан замаар, зэргэлдээ хоёр хашаанд буулгалт хийдэг Оюутолгойн жолооч нарыг онгоцоор тээвэрлээд гэрт нь хариулдаг. Нүүрс тээвэрлэлтийг тусгаарлана, баяжмал тээвэрлэгчдийг тусгаарлахгүй гээд ялгавартай хандаад байгаа нь бухимдал төрүүлж байна. Мэдэхгүй зүйл байвал биднээс асуугаач ээ. Түргэвчилсэн оношлуураа Цагаан хаданд байршуулчихаач, тээвэрлэлт хийгээд ороод ирсэн жолооч нарыг шинжлүүлье. Тэгэхгүй бол хэдэн зуугаараа хоригдож байна. Хилийн таталттай холбоотой асуудал бий. БНХАУ-ын Баяннуур аймгийн захиргаанаас хилийн таталтыг өглөөний 07.30 цагт эхлүүлээд 14.00 цагаас хойш гаргадаггүй. Гарвал буцаж орж ирж амжихгүй гэж байгаа. Хоёр талаасаа гадаад харилцааны шугамаар ярилцаад нэг хоноод буцаад ороод ирдэг зохицуулалт хийвэл 19.30 цаг хүртэл хилийн боомт ажиллах, хилийн таталтыг 500-гаас дээш гаргах боломжтой. Энийгээ дагаад хэд дахин жолооч ажилтай болно. Хэдэн сар ажилгүй болсон тээвэрчдийн асуудлыг ойлгоод шийдээд өгөөч ээ. Одоогоор 259 машин нүүрсний экспорт хийж байна. “Энержи ресурс” компанийн 30 машин задгай, бусад нь битүүмжилсэн. 100 гаруй нь өдөртөө хилээр гарч байна. Жолооч нар хил бүр дээр эрүүл мэндийн хуудас бөглөж, буцаад орж ирж байгаа.

Хэрэв ажиллах цагийг уртасгавал олон жолооч ажилтай болно. Хоригоос хойш 750 машин нүүрсээ аччихсан хүлээж байна. Хил гаргаж байгаа машиныхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарч, шийдэж өгөөч. Кабинд нь тусгаарлаад гаргаад байх юм бол 1000 орчим жолооч ажлын байртай болно.

Оюутолгойн жолооч 14 хоног тээвэрлэлтэд яваад амардаг. Шинэ коронавирусийн халдвар гарсан ч нэг ч өдөр тээвэрлэлт нь зогсоогүй. Биднийг болдохоор тусгаарлаад байгаа.

Дээр нь энэ тээвэрлэлт шат, шатандаа авлига цэцэглүүлэх боллоо. С зөвшөөрөл олгох эрхтэй Авто тээврийн үндэсний төв, хяналт тавих ёстой хяналтын байгууллага зэрэг нь ялгавартай хяналт тавьдаг. Тээврийн зохион байгуулалтыг цавчиж хулгай хийж байгаа системийн луйврын талаар бид баримт цуглуулж байна.  Удахгүй дэлгэнэ” гэлээ.

Л.ОЮУ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэрээгомбо 2020-04-21 64.119.18.192

Оюутолгойн гэрээг цуцлах хэрэгтэй. Хэрэлдсээр байтал хамаг баялгийг минь аваад дууслаа.

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-21 202.9.46.232

Хамаг баялагаа гадагш зөөгөөд оронд нь гаднаас баахан зээл аваад байдаг чинь ёстой тэнэглэл бишүү. Тэр их баялагийн 24 цаг тасралтгүй зөөж зарсан мөнгө хэний дансанд ордог юм бэ. Энэ төр ямар ч ашиг авдаггүй зөвхөн зээлээр амьдарч байгаа юм бол баялагаа гадагш зөөх ямар хэрэгтэй юм бэ. МАН арай ч дэндүү итгэлгүй байнаа. Энэ чолооч нар бас хүн биш юмуу. Онгоцоор вирус оруулж байсан одоо баялагаа зөөж оронд нь вирус үнэгүй авч эхэллээ дээ. Арай ч дээ төр засгаа.

Avatar

Зочин 2020-04-21 59.153.114.109

Оюутолгойн алт, мөнгө, зэс ийн тээвэр зогсолтгүй яваад, нүүрс болохоор цагаар хавчигдаад, энэ засгийн газрын хийж бгаа ажил нь тодорхой, говийг усгүй, баялаггүй болголоо, дахин бүү ман_ан ыг сонгоорой.

Avatar

Иргэн 2020-04-21 66.181.161.26

Оюутолгойн зэс , алт нэг өдөр дуусаж , том хонгил үлдээд бид өртэй хоцорх байх .

Avatar

Ганхөлөг 2020-04-21 66.181.187.203

Монгол талаасаа одоо хориогоо шат дараатаи бууруулаачээ

Avatar

harhun 2020-04-21 202.21.108.158

odoo ajilaa hiimeer bnaa..uls ch ter ard irged ch ter mongogui bololoo…

Avatar

Зочин 2020-04-21 107.77.173.35

женко,зика 2-ын балаг мөддөө дуусахгүй ээ

Avatar

123456789 2020-04-21 49.0.213.170

Чадахгүй шдээ, авилгачид нь одоо ид хүчирхэг байгаа цаг үед. Тэгэхээр үсрээд л хаа хамаагүй хүнийг гүтгэж гүжирдэх л юм хийнэ дээ

Avatar

Зочин 2020-04-21 103.10.23.119

Далайн усыг шадхаад шавгаад бадагүйн адил энэ хулгайч луйварчин хахуулчин а******н үүрэлсэн төрийн муу муухайг

дуудаад ил гаргаад ямарч нэмэр алга Дахин сонгохгүй байх л үлдлээ

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН БИЧИВ 2020-04-21 202.55.191.130

ТЭГЭЭД ИЛЧЛЭЭЧ ДЭЭ, ХУДЛАА БУРААД Л. ЭСВЭЛ ТА НАР ХАМТРАГЧИД ЮМУУ, ТЭГЭЭД Л ХУВЬ ХҮРТЭЭГҮЙ БОЛОХООР САВИРААД Л

Avatar

Зочин 2020-04-21 202.126.89.84

Одоо яахавдээ, вирусээс болоод хаана хаанаа хэцүү л байна , жолооч нараа жаахан анхаарах нь зөв шүү

Avatar

Зочин 2020-04-21 150.129.141.55

IIM ASUUDLAA TENDEE AJLYN JURMAAR SHIIDCHIKHEECH , YUM L BOL KHURAL KHIIGEED L , BUSADTAY BARITSAAD L , AYULGUY BAYDLAA KHAMGAALAAD L IIM BAYGAA BIZ DEE , IIM NUKHTSULD AJILLAKHAA MEDEJ BAYSAN BIZ DEE , ODOO BUR KHETERJ BAYNA , BARAG L b**s GARAKHGUY BAYNA , TUR ZASAG TUSLAKHGUY BAYNA GEJ KHEWLELIIN KHURAL KHIIKH NI KHOLGUY BAYKH YUM ,

Avatar

Зочин 2020-04-21 64.119.25.150

zaaia orrrkkooo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж