Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Нүүрс тээвэрлэгчид тэрбумын авлигын хэргийг дэлгэнэ

Тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2020.04.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Цар тахлаас сэргийлж, Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн, урд хөрш рүү экспортолдог тээврийн жолооч нарт халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоосон нь зөв ч зарим асуудлыг анхаарахгүй бол бөөстөж мэдэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна гэдгийг тодотголоо.

Хэвлэлийн хурлын үеэр тэд “Гэрээнд гарын үсэг зурснаар нүүрсний тээвэр хийсэн жолооч машиныхаа кабинаас буухгүй байх ёстой, Буувал 16-21 хоногийн хугацаатай тусгаарлагдана. Өдөрт 120-130 машин хилээр гараад өдөртөө буцаад орно гэсэн ч найм хонох тохиолдол гарч байгаа бөгөөд усны хомсдолд орох, хэтрүүлээд хэлбэл бөөстөж мэдэхээр хүнд нөхцөлд тээвэрлэлт хийх болжээ. Зарим жолооч 21 хоног машиныхаа кабинаас буугаагүй, амрах гэхээр хил хоорондын тээвэр хийсэн учраас карантинд оруулна гэдэг. Гэсэн атлаа яг адилхан замаар, зэргэлдээ хоёр хашаанд буулгалт хийдэг Оюутолгойн жолооч нарыг онгоцоор тээвэрлээд гэрт нь хариулдаг. Нүүрс тээвэрлэлтийг тусгаарлана, баяжмал тээвэрлэгчдийг тусгаарлахгүй гээд ялгавартай хандаад байгаа нь бухимдал төрүүлж байна. Мэдэхгүй зүйл байвал биднээс асуугаач ээ. Түргэвчилсэн оношлуураа Цагаан хаданд байршуулчихаач, тээвэрлэлт хийгээд ороод ирсэн жолооч нарыг шинжлүүлье. Тэгэхгүй бол хэдэн зуугаараа хоригдож байна. Хилийн таталттай холбоотой асуудал бий. БНХАУ-ын Баяннуур аймгийн захиргаанаас хилийн таталтыг өглөөний 07.30 цагт эхлүүлээд 14.00 цагаас хойш гаргадаггүй. Гарвал буцаж орж ирж амжихгүй гэж байгаа. Хоёр талаасаа гадаад харилцааны шугамаар ярилцаад нэг хоноод буцаад ороод ирдэг зохицуулалт хийвэл 19.30 цаг хүртэл хилийн боомт ажиллах, хилийн таталтыг 500-гаас дээш гаргах боломжтой. Энийгээ дагаад хэд дахин жолооч ажилтай болно. Хэдэн сар ажилгүй болсон тээвэрчдийн асуудлыг ойлгоод шийдээд өгөөч ээ. Одоогоор 259 машин нүүрсний экспорт хийж байна. “Энержи ресурс” компанийн 30 машин задгай, бусад нь битүүмжилсэн. 100 гаруй нь өдөртөө хилээр гарч байна. Жолооч нар хил бүр дээр эрүүл мэндийн хуудас бөглөж, буцаад орж ирж байгаа.

Хэрэв ажиллах цагийг уртасгавал олон жолооч ажилтай болно. Хоригоос хойш 750 машин нүүрсээ аччихсан хүлээж байна. Хил гаргаж байгаа машиныхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарч, шийдэж өгөөч. Кабинд нь тусгаарлаад гаргаад байх юм бол 1000 орчим жолооч ажлын байртай болно.

Оюутолгойн жолооч 14 хоног тээвэрлэлтэд яваад амардаг. Шинэ коронавирусийн халдвар гарсан ч нэг ч өдөр тээвэрлэлт нь зогсоогүй. Биднийг болдохоор тусгаарлаад байгаа.

Дээр нь энэ тээвэрлэлт шат, шатандаа авлига цэцэглүүлэх боллоо. С зөвшөөрөл олгох эрхтэй Авто тээврийн үндэсний төв, хяналт тавих ёстой хяналтын байгууллага зэрэг нь ялгавартай хяналт тавьдаг. Тээврийн зохион байгуулалтыг цавчиж хулгай хийж байгаа системийн луйврын талаар бид баримт цуглуулж байна.  Удахгүй дэлгэнэ” гэлээ.

Л.ОЮУ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж