Хөл хорио: Яст мэлхийнүүд айх аюулгүй өндөгнөөсөө гарч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Хөл хорио: Яст мэлхийнүүд айх аюулгүй өндөгнөөсөө гарч байна

Хөл хорио: Яст мэлхийнүүд айх аюулгүй өндөгнөөсөө гарч байна

Хөл хорио тогтоосноос хойш Тайландыг зорих жуулчдын тоо эрс багасч, дотоодынхон ч өөрсдөө далайн эрэгт очихоо байсан билээ. Харин далайн яст мэлхий өндөглөх үе нь яг хөл хориотой давхцаж таарсан нь яст мэлхийн хувьд тун азтай хэрэг болж байна.

Сүүлийн хэд хоног далайн яст мэлхийн өндөг хагарах үе тохиож байгаа бөгөөд Тайландын далайн эрэгт олон бяцхан яст мэлхий өндөгнөөсөө гарч айх аюулгүйгээр далайд гарч байна. Сүүлийн хориод жил далайн яст мэлхий ийм олноор өндөглөж, зулзага нь ийм олуулаа амьд гарсан удаа үгүй гэнэ. Тэр ч байтугай арьсан хуягт далайн яст мэлхий Тайландад нэн ховордсон амьтдын жагсаалтад орсон байжээ.

Арьсан хуягт далайн яст мэлхий өндгөө хөл хөдөлгөөн багатай, харанхуй газарт булж орхидог аж. Гэвч зарим хүмүүс яст мэлхийн өндгийг ухаж, хүнсэнд хэрэглэх тохиолдол ч байдаг гэнэ. Харин дэлхий даяар цар тахал дэгдэж, улс орнууд хилээ хаан, хөл хорио тогтоосноор өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Тайландад жуулчдын тоо эрс буурч, яст мэлхийнүүд айх аюулгүй өндөглөх болжээ.

Нутгийн амьтан судлаачийн мэдээлж буйгаар сүүлийн таван жил тус эрэг дээр яст мэлхий өндөглөөгүй гэнэ. Түүнээс өмнө ч яст мэлхий өндөгнөөсөө гарч явах замдаа хүнд алуулах, загасчны торонд орж үхэх эрсдэл өндөр байдаг байжээ.

Харин энэ жил тус арал дээр нийт 11 үүр олдсон нь сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн өндөр тоо аж.

Эх сурвалж: REUTERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж