Сүүлийн үед Мексикийн хэд хэдэн газарт гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсдийн тэмдэгтэй тусламжийн илгээмж тарааж байгаа талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Иймд Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор өчигдөр/2020.04.20/ хар тамхи наймаалдаг гэмт хэргийн бүлэглэлүүдэд хандаж, хоол хандивлахын оронд хүчирхийллийг зогсооход анхаарахыг хүслээ.
Тэрбээр гэмт хэргийн бүлэглэлүүдийн тарааж буй нийтлэг хүнс, цэвэрлэгээний бодис нийгэмд тийм ч тустай зүйл биш хэмээн онцлоод “Сүүлийн үед тусламжийн илгээмж тарааж буй гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйлдэл тийм ч тустай зүйл биш. Оронд нь тэд хүчирхийллийг зогсоох хэрэгтэй” хэмээн яриад гэр бүлийнхээ санааг зовоож, олон хүний ээжид амьдын хагацал үзүүлэхээ болихыг уриалжээ.
Ерөнхийлөгч Лопезийн сонгогдсон эхний жил 2019 онд л гэхэд Мексикт хүн амины 34 мянга 582 хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн гэмт хэргийн бүлэглэлүүд хөл хорионоос болоод хүнд байдалтай байгаа иргэдэд тусламжийн илгээмж тараасан байна.
Мексикийн гэмт хэргийн ертөнцөд зартай, шоронд суугаа Хоакин “Эл Чапо” Гузманы охин тэр дунд байсан бөгөөд тэрбээр “Эл Чапо 701” гэх тэмдэгтэй илгээмж тараасан байжээ. Тэдгээр илгээмжид тос, будаа, сахар зэрэг хэрэгцээт бараанууд багтсан аж.
Харин ард иргэд нь Ерөнхийлөгчийг хэрэгцээтэй үед нь дэмжихгүй байгаад буруутган шүүмжилцгээж байгаа гэнэ. Мексикт өдгөө 8000 гаруй хүн халдвар авч, 700 гаруй хүн нас барсан байна.
Эх сурвалж: REUTERS.COM
Холбоотой мэдээ