Европын хамгийн том галт уул оргилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Европын хамгийн том галт уул оргилжээ

Европын хамгийн том галт уул оргилжээ

Европын хамгийн том идэвхтэй галт уул болох Италийн Сицилийн Этна галт уул Бямба гаригт /2020.04.18/ оргилж эхэлсэн тухай Италийн Катанийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэн (INGV) мэдээлжээ.

Галт уулын идэвхжил Баасан гаригийн 11.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд маргааш өдөр нь оргилж, таван километр орчим зайд үнс нурмаа цацсан байна. Идэвхжил нь Ням гаригт дээд цэгтээ хүрч, утаа, үнс хэдэн км өндөрт оргилж, халуун лав урссан байна.

Энэхүү галт уул нь Сицилийн Катаниа хотоос ердөө 30 километрийн зайд оршдог бөгөөд одоогоор ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж. Хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард оргилж байсан уг галт уул нь 2,700 жилийн турш идэвхтэй байгаа ба 3329 метр өндөр юм байна.

Эх сурвалж: EUROWEEKLYNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж