Коронавирусийг хөлийн хуруугаар оношилж болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийг хөлийн хуруугаар оношилж болох уу?

Коронавирусийг хөлийн хуруугаар оношилж болох уу?

Covid-19 вирус өдгөө дэлхийн 2.4 сая гаруй хүнд халдварлаж, 170 мянга гаруй хүний амийг авч одоод байна. Энэ аймшигт цар тахлын ерөнхий шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиалгах, амтлах, үнэрлэх мэдрэмжээ түр алдах зэрэг гэгдэж байгаа билээ. Гэвч эдгээр шинж тэмдгүүд илрэхгүйгээр халдвар тээх хүмүүс ч олон байгаа аж. Тэгвэл арьсны эмч нар Covid-19 вирусийн өмнө нь мэдэгдээгүй шинж тэмдэг байж болох нэгэн хачирхалтай өөрчлөлтийг олжээ. Коронавирусийн халдвар авсан хүний хөл гарын цусны судсууд үрэвсэж, толбо үүсч байж болзошгүй гэнэ. Мэргэжилтнүүд энэ шинж тэмдгийг “Ковидийн хуруу” гэж нэрлэсэн байна.

Ялангуяа хөлийн хуруун дээр улаан, хөх толбо үүсэх нь халдвар авсан хүүхдүүдэд ихээр ажиглагдаж байгаа гэнэ. Фейнберг эм зүйн их сургуулийн арьсны эмчилгээний тасгийн дарга Эми Паллерийн хэлснээр олон эмнэлэгт арьсны эмч нар энэхүү шинж тэмдгийг сүүлийн хэдэн долоо хоног ажиглах болсон байна. Тэрбээр “Бид сүүлийн хэдэн долоо хоногийн турш энэ шинж тэмдэг ихэвчлэн 10-20 настай хүний биед тодорхой илэрч буйг анзаарлаа. Энэ тухай өдөр бүр л хамтрагчид маань ярьж байна” хэмээн ярьжээ.

Мөн Харвардын эрүүл мэндийн сургуулийн арьсны эмч, дэд профессөр Женнифер Хуан үүнийг ажигласнаа “Ийм шинж тэмдэг гар, хөлийн хуруугаа хөлдөөсөн хүнд ч бас илэрдэг. Гэхдээ дөрөвдүгээр сард энэ шинж тэмдэг их ажиглагдаж байгаа нь хачирхалтай. Зөвхөн Бостонд ч биш, халдвар ихтэй байгаа бусад газруудад ч энэ шинж тэмдэг их ажиглагдаж байгаа” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: ABCNEWS.GO.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж