СБД: “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

СБД: “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

СБД: “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд "Хотын соёл" аяныг эхлүүлээд байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан иргэдэд үндэсний өв соёл, түүхээ түгээх, тэдний нийтийн соёлыг дээшлүүлэх, хотдоо соёлтой амьдрах талаарх зөв дадал, хэвшил, хандлагыг бий болгох, дүүрэг, хорооныхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхэд иргэдийн оролцоог хангах, хүүхэд, залуусыг соёлч, зөв иргэн болгон төлөвшүүлэх, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Энэхүү аяны хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн албан хаагчид манлайлан “Бид хотын соёл аянд нэгдэж байна” гэсэн уриалга бүхий давалгааг цахим орчинд түгээж эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: СБД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж