ДЭМБ: Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна | News.MN

ДЭМБ: Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна

COVID-19

ДЭМБ: Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна

ДЭМБ: Коронавирусийн жинхэнэ сорилттой нүүр тулаагүй байна

ДЭМБ-ийн Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр /2020.04.19/ цаг үеийн нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлын үеэр улс орнуудыг анхаарал болгоомжоо сулруулж болохгүйг сануулж, шинэ төрлийн коронавирусийн цар тахлын жинхэнэ аюултай нүүр тулаагүй байгааг анхааруулсан байна.

Тэрбээр зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжлээд “Хамгийн хүнд үе бидний өмнө ирээд байна. Тайвшрах болоогүй. Хүмүүс энэ өвчний жинхэнэ аюулыг ойлгохгүй байна. Энэ бол 1918 онд дэгдэж, 100 сая хүний амийг авч одсон испани ханиадтай адил маш аюултай вирус. Гэхдээ бидэнд одоо техник технологи байна. Бид бүгд хамтран энэхүү аймшигт явдлаас сэргийлж чадна” хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар 210 улс орны 2,5 сая хүн уг өвчнөөр өвчилж, 170 мянган хүн нас бараад байгаа ба вирусийн хоёр, гурав дахь давалгаа дахин хүн төрөлхтнийг нөмөрч магадгүй гэж эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа билээ.

Эх сурвалж: POLITICO

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-21 58.109.161.167

ene hun tahal bish geed ih tsag aldsan

Avatar

Эмнэлэг яаралтай барь 2020-04-21 66.181.176.71

2000хүн 1дор хүлээн авч оношлох эмчлэх тусгаарлах хүчин чадалтай эмнэлэг шаардлагатай Төсөвт тодотгол хийж ОУ-н тусламжаар барьж болно. 2000 хүн багтаах 1 эмнэлэгтэй бол ингэж 4 сараар хорионд орохгүй бүх зүйл хэвийн байх байв .Гаднаас ирэгсдээ шинжлээд тусгаарлаад халдвартайг нь эмчлээд явчихна. Өдийд хичээл сургууль ажил гээд бүх зүйл хэвийн явж байх байлаа. Цаашид ч цогц байдал шаардагдах тул одооноос халдвартын хүчин чадлыг +ж 2000д хүргэх ёстой Халдварт дэгдэлт цаашидч ирнэ гэж сануулж буй

Avatar

Зочин 2020-04-21 103.229.121.179

Хэ хэ энэ цаг үеэс эхлээд одоогийн энэ вирус хор хохирол учруулж эхлээгүй байна дараа дараагийн вирус гарч ирнэ covid 19 pro covid20гээд явж өгөх юм байна л даа энийг ДЭМБ урьдчилаад мэдчихээд хэлж сануулаад байгаа юм байлгүй дээ нөгөө 7тэрбумыг 500сая болгоно гэдгээ хэлээд байгаа юм биш үү

Avatar

Зочин 2020-04-21 202.21.127.161

Тийм байхаа, хүн төрөлхтөн олон сорилттой тулгарна, хэт үйлдвэрлэл, хэт хэрэглээнээсээ татгалзаж, байгаль эхтэйгээ зохицож амьдрахгүй бол хүн төрөлхтөнд ямар ч ирээдүй байхгүй, үүнийг нүүдэлчин Монголчууд л илүү мэднэ, Монголчууд хүн төрөлхтөнийг уриалаж, өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Нэг газраа шавааралдах биш, уулын аманд нэг нэгээрээ байх нь харин ч давуу тал шүү

Avatar

Наадам, шинэ жилийн баяр, ирэх жилийн Цагаан сар ч болохгүй байх шүү 2020-04-21 192.82.73.242

Жинхэнэ сорилттой нүүр тулаагүй гэнэ. Аюултай юм.

Avatar

Зочин 2020-04-21 122.201.31.109

Yaduu ornuud hyarah yum bna. Teriig helj bna. Manaihan hun avchrah hereg bna uu? Mongoldoo baigaagaa sain shalgamaar bna.

Avatar

98989 2020-04-21 64.119.19.180

Haltar l** delhii niited tsar tahal bolohod ih nuluulsun guilgachin daa. Haanahiin har pisduu vee ene.

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.25

iim saihan urgon uudam gazar nutagtai mal aj ahuin hogjson oron end tend taraad amidrahad corona yaj tushavdee daanch bandaashndaa buugnorson ulaanbaatart taln amidraad baihaar ersdel bailgui yahavdee

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.121

Ванга 2020 оны эхээр өмнө зүгт орших улсаас энэ өвчин гарч дэлхийд тархахыг аль эрт зөгнөөд хэлчихсэн байна лээ. Бүтэн жилийн дараа сэргийлэх эм эмчилгээ олдоно. Тэр болтол хүмүүс үхсээр өайна гэжээ. Хүн төрөлхтөн энэ өвчнөөр 2 жилийн туршид амьд үлдэхийн төлөөх тэмцэл, шалгуурыг давна гэжээ. Удаан үргэлжилсэн том сорилт болох нь. Барууныхан шиг эхнээсээ хиарчихгүй юмсан. Тэсээрэй, монголчууд аа.

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.25

ene Haltar uvgon anh garhadn yu gej helj bailaa daa aij sandrah hereggui zugeer l haniadtai oiroltsoo yarj hul horio togtooh hereggui mask ch hereggui gej hutsaa bizdee iim medremjgui medleggui gar delhiin eruul mendiig hyanan gedeg naidlaggui

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Улаанбаатар хотын амьсгалын замын өвчний сэжигтэй иргэн ХӨСҮТ-д шууд ирж болохгүй. ХӨСҮТ бэлтгэлээ хангаж байж хүн авна. Эмнэлгийн халдвар ХӨСҮТ дээр гарах ёсгүй. Эмнэлгийн халдвар байж болох тул бүх энгийн эмнэлгүүд дэглэмээ сайжруулна уу. Амьсгалын замын өвчинтэй хүмүүс гэрээрээ эмч дуудаж үзүүлж бай.

Avatar

Зочин 2020-04-21 139.5.218.199

Энэ хүн өөрөө яг корона шиг царай төрхтэй ч байх шиг. Хувь заяаны тоглоом шоглоом уу….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж