ЭМЯ: Тээврийн жолоочоос Covid-19 илэрлээ | News.MN

ЭМЯ: Тээврийн жолоочоос Covid-19 илэрлээ

COVID-19

ЭМЯ: Тээврийн жолоочоос Covid-19 илэрлээ

НЭМЭЛТ: 

Цаг үеийн асуудлаар..

Ковид-19!!! Цаг үеийн асуудлаар..

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 20, 2020

 

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн дахин нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн талаар өнөөдөр /2020.04.21/ 14.10 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Интермед эмнэлгийн өвчтөний шинжилгээний хариу сөрөг буюу коронавируст халдвараар өвчлөөгүй болох нь батлагдлаа. Энэ хүнтэй ойр байсан гурван хүний хариу мөн сөрөг гарлаа. ХӨСҮТ 24 цагаар хоёр лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Эдгээр лабораторид ажиглалтад байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 80-500 гаруй шинжилгээг хийж байна. Эдгээр хүмүүсийн нэгээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдол нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч хүн байгаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь буудалд тусгаарласан байсан. Уг хүн мөн тусгаарлагдсан байсан бөгөөд гэр бүлийн хүнийх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Эхнэрт нь одоогоор шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлаж байгаа. Мөн энэ хүн нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Будапешт хот хүртэл явсан байсан" гэлээ.

Ийнхүү Монгол Улсад covid-19 вирусийн нийт тохиолдол 34 боллоо. Үүнээс найман хүн нь эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.


"Интермед"-ийн өвчтөний хариу сөрөг гарчээ

НЭМЭЛТ: 

“Интермед” эмнэлгийн өвчтөнөөс түргэвчилсэн оношлуураар Covid-19 илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин нарийвчилсан буюу PCR-ийн шинжилгээний хариу сөрөг буюу вирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан ажээ. Мөн тухайн иргэн өндөр халуурсан тул “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс тус өвчтөнөөс өнөөдөр өглөө /2020.4.21/ 05.00 цагт ХӨСҮТ сорьц авч, PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь сөрөг гарчээ.


ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, April 20, 2020

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.04.22/ хийлээ.

Covid-19 дэлхийн 213 улсад бүртгэгдлээ. ОХУ-д 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Буриадад өвчлөл 24 цагийн дотор 28 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдол 153 боллоо. Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад хотод шилжиж, 2-3 долоо хоногт оргил үедээ хүрэх магадлалтай байна. Тус улсад өдөрт 7.7 сая маск үйлдвэрлэж, хүн бүрийг амны хаалт зүүхийг уриалж байна. Үүний зэрэгцээ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүн дээр туршиж эхэлж байгаа бөгөөд туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн байгаа аж.

ЭМЯ-ны шуурхай утсанд ОХУ, Австрали улсаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө авчээ.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 1228 иргэн байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 5155 иргэн тусгаарлагдан, тандалт судалгаанд хамрагдлаа. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтад 1069 иргэн байна. Гэрийн тусгаарлалтаас 949 иргэн гарснаас 380 иргэн хөдөө орон нутаг руу явсан.

Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилгээ, оношилгоог хийж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нартай мөн хамтран ажиллаж байна. Уушгины хатгалгааны үед Монголын уламжлалт анагаах ухааны эм үр дүнгээ өгч байна.

Сонгуулийг явуулах үед коронавирусийн халдвараас сэргийлэх заавар зөвлөмжийг боловсруулж байна. Ингэхдээ ДЭМБ болон Солонгос улсын туршлагыг харгалзан үзэж байна.

Гадаадад онош батлагдсан иргэд утсаар байнга зөвлөгөө өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийт 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. 11 сорьцыг Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргээс цуглуулсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д өнөөдөр 154 хүний эмчилгээ хийгдэж байна.

Өнөөдөр өглөө 05.00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирсан бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан юм билээ. Тухайн иргэн өндөр халуурсан тул Интермед эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс ХӨСҮТ PCR шинжилгээг яг одоо хийж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.

“ГАДААД ОРОНД COVID-19-ЫН ХАЛДВАР АВСАН НАЙМАН МОНГОЛ ХҮН ЭДГЭСЭН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэлээс зарим асуудлыг тодрууллаа.


-Гэрийн тусгаарлалтаас 949 иргэн гарсан. Эдгээр иргэд халдвар тараах ямар нэгэн эрсдэлгүй юу?

Д.Нямхүү: Халдвар тараах ямар нэгэн эрсдэлгүй болоод л гэрийн тусгаарлалтаас гарсан. Эдгээр иргэдийн 380 нь хөдөө орон нутаг руу явсан.

-Халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ-ээс гаргаж, сувиллын газар 14 хоног ажиглаж, төлбөрийг нь өөрсдөөр нь гаргуулдаг. Туркийн Элчин сайдын гэр бүлийн хоёр хүн эдгэсэн ч ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Энэ хугацаанд төлбөрийг нь хаанаас гаргах вэ. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгаа энэ үед ачааллыг улам нэмээд байгаа хэрэг биш үү?

-Төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг эмнэлгийн ажилчид бид мэдэхгүй. Бид зөвхөн эмчлэх л үүрэгтэй.

-Гадаадад байгаа, Covid-19-ийн халдвар авсан монгол иргэд 119 дугаарт холбогдож, эмчилгээний заавар зөвлөгөө авч байна гэсэн. Тэд яагаад шууд эмнэлэгт очихгүй байгаа юм бол. Мөн тариа хийлгэх ч юм уу, заавал эмнэлэгт хандах шаардлага тулгарвал яах вэ?

Д.Нарангэрэл:

-Гадаад орнууд хөнгөн хэлбэртэй өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа. Энэ нь эмнэлгийн ачаалал өндөр байгаатай холбоотой. Энэ утгаараа биднээс утсаар зөвлөгөө, мэдээлэл авч байгаа.

-Одоогоор гадаад оронд хэчнээн монгол хүн Covid-19-т халдвараар өвчлөөд байна вэ?

-Биднээс утсаар 19 орноос 96 монгол хүн зөвлөгөө авсан. Эдгээр хүмүүсээс 13 нь лабораторийн шинжилгээгээр Covid-19-ийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан байсан. Мөн эдгээр хүмүүсийн найм нь эдгэж, тав нь хяналтаас гарсан.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болдууш 2020-04-21 64.119.19.21

Улс төржихгүйгээр эрүүл саруулаар бодоход 2 сарыг дараа нэр дэвшигчид 5 сарын 25нд бүртгүүлж мандат аа авч 6 сарын 2 сурталчилгаа эхлэнэ гээд байгаа манай байгаа байдал халдвөрын эрсдэл өдөр бүх нэмэгдээд байдаг МАН маань ялна гээд хэ эрхий муйхарлаад ямарч үнээр хамаагүй сонгууль хийнэ гээд байгааг ойлгохгүй бна, дээр нь ноолуур махны салбарыг дэмжих биш санаа тай хорлож зах зээлийн бус захихгааны аргаар ажиллаж эхэллээ, Энэ ЕС д Зөвлөдөг хүмүүс нь ойлгуулж хэлээч?

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-04-21 66.181.185.53

коронагийн эсрэг тэмцэх ямар ч төлөвлөгөө байхгүй манан-г зайлуулах түүхэн сонгуулийг хугацаанд нь хийх нь чухал.

Avatar

Зочин 2020-04-21 103.57.94.174

Mahaa sain ideed arhia sain uugaad baival bid uvduhguiee

Avatar

Цогц алхам хэрэгтэй 2020-04-21 66.181.176.71

2000 хүн 1дор хүлээн авч оношлох эмчлэх тусгаарлах хүчин чадалтай ганц эмнэлэг уулын аманд бариад өгөөсэй Үүнийг хэнээсээ гуйх вэ. Бурханаас бол гуйсан. Засгаас бол гуйгаад нэмэргүй болтой. Уушигны аппарат ганцын ганцыг ч бол аваачдээ гэж 4 сар гуйгаад аваагүй засаг . 2000 хүн багтаах 1 эмнэлэгтэй байсан бол ингэж 4 сараар хорионд орохгүй бүх зүйл хэвийн байх байлаа гэж. Гаднаас ирэгсдээ тусгаарлаад халдвартайг нь эмчлээд явчихад өдийд хичээл сургууль ажил гээд бүх зүйл зүвзүгээр байх байлаа

Avatar

Hi 2020-04-21 66.181.181.248

Niseh orchimd 1600 hun zereg huleen avah huchin chadaltai emneleg ashiglaltad oroh gej bga geed medeeleed bga shde. Taivan bai.

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

27 халдвартай хүн байгаа. Эдгэрсэн 7 хүн байгаа бол одоогоор эмнэлгийн дотоод халдварлах эрсдэл бага байна. Өөрөөр хэлбэл эмч, сувилагч нараа хамгаалалтын хэрэглэлтэй ажиллахад халдварлах эрсдэл бага байна. 99 хүний багаар эмчилгээ үйлчилгээг явуулахад болохоор байна.

Avatar

Зочин 2020-04-21 66.181.191.183

маш их анхаарал сэрэмж шаардагдаад байгаа гэднийн бүгп ойлгох хэрэгтэй байна аа

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.254

Zaa ene 34 deh tohioldol batalgaagui bolloo. Olon mashin irj olon jolooch baisiin bna. Hil davaad hil gaaliinhan havitana, tsagdaa nar havitana. Irj yavaad hool tsaind orno, ireed achaa baraagaa huleelgej ugnu geed baahan havitagch garch irlee. Tedgeer humuus medelgui 2 honog niitiin dund ajillalaa. Ungaraas naashaa jolooch nar tsug l uulzaldaad l yavsaar baigaad l irsen bj taaraa.

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

ХӨСҮТ-ийн 26 өвчтөнтэй, 8 эдгэсэн хүнтэй одоогийн нөхцөлд дотоод халдвар гарах эрсдэл бага байна. Иймд 87 эмч сувилагтай багаар сайн эмчилгээ хийх хэрэгтэй. Ахин нөхцөл байдалд өөрчлөлт орох хүртэл түрдээ боломжтой үе. Нөхцөл байдалд өөрчлөлт оронгуут ахин ямар байдлаар ажиллахыг бодно.

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

ХӨСҮТ-ийн 26 өвчтөнтэй, 8 эдгэрсэн одоогийн нөхцөлд дотоод халдвар авах эрсдэл бага байна. 87 эмч сувилагчтай багаар сайн эмчилгээ хийхэд болохоор байна. Ахиад энэ байдалд өөрчлөлт ортол түр сайн эмчлээд аваарай. Өөрчлөлт оронгуут ахин хэрхэн ажиллах тухай бодно.

Avatar

123456 2020-04-21 64.119.18.140

Hileer orj irehgyi oor haanaas orj ireed baigaa um be.Esvel nuustaar humuus oruulj ireed baidag umuu.Odoo bolooshdee galzuurmaar um.Ene teneg Narangerel avgaig harahaar ayg Amarsaikhanii neg tal dandaa iluu dutuu um ayrij humuusiin ailgana.Mongold ene avgaigaas oor bodit baidliig iluu dutuu uggyi tailbarlachih hun alguu

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Хилээр орж ирлээ гэхэд Улаанбаатарчууд машин унаад, хүнтэй уулзаад байна. Машины дугаарын хязгаарлалт хийж, гэрээсээ гар утсаар ажилладаг болгох хэрэгтэй. Аюул маш ойрхон шүү. Хүүнтэй бүү улз.

Avatar

123456 2020-04-21 64.119.18.140

Gertee suuh mongiig n uls ogchih EMAymniihan 3 sar gertee orloggyi suugaad uz tegvel ayval hurdan ene zovlongoosoo salah ve gej bodoh baih.China wuhanaa neechlee baga ersdeltei gej ogloo CGTV giin 10 stagiin medeegeer n ayrijiina.Anhk haahdaa Chinagiin EM Baiguullagiin medeelleer haasan bizdee odoo aygaad tednii tuhai ayrihaa bolchihvol.

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Хөдөө очиж мал маллах хэрэгтэй. Эсвэл хавар болж байна газар тариалан эрхэл.

Avatar

123456 2020-04-21 64.119.18.140

Hodoo startup hiihed mongo ordoggyi umuu

0 0
Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Математик загвараар авч үзвэл энэ маш хэцүүхэн зүйл боллоо. Халдвар хамгаалал гэдэг зүйлдээ анхаарч байхгүй бол эмчилгээ хийж байгаа эмч, сувилагч нар аюулд ойрхон байна.

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.15

Юун сонгууль явуулах үеийн коронавирусээс сэргийлэх заавар вэ? Ганцхан сарын дараа сонгуулийн сурталчилгаа эхэлж олон хоног бөөгнөрч заваарна. Дэлхийд ганцхан Солонгос сонгуулиа хийж 47 улс хойшлуулсан гэж байна. Ядаж намар 10 сар хүртэл хойшлуулах хэрэгтэй. Бүтэн 3 сар яах гэж карантин тогтоож, улс орны эдийн засгаа унагав.

Avatar

Зочин 2020-04-21 183.177.97.14

UIHulgaichdaas bushuu hurdan salmaar bna, songuulia hiij odoo baigaa bugdiin solih heregtei

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.144

ТЭНЭГЭЭ, ДАХИАД Л БҮР ӨЛӨН ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ХУЛГАЙЧУУД ОРООД ИРНЭ ШДЭ, ЯМАРЧ ЯЛГАА БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2020-04-21 139.5.219.78

Корона вирусын халдварыг хувь хүний нууцад хамруулж ойлгоод байх шиг. Үнэндээ бол тийм биш байх аа. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 -дүгээр зүйлийн 2 -ын 2-т Нийтэд онц аюултай зарим халдварт өвчнөөр өвчилснөөс бусад өвчнөөр өвчилсөнийг л хувь хүний нууцад хамруулахаар заасан байдаг санагдах юм. Коронавирус халдвар нийгэмд онц аюултай халдварт өвчин мөн баймаар. Хэрэв хувь хүний нууц гэвэл төрийн байгууллага, эмнэлэг хүнээс асуулга ч авч болохгүй болно шүү дээ. Тэгвэл аль ч хүн өвдөснөө хэлэхг

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-04-21 139.5.219.78

хэлэхгүй,халдвар тараагаад яваад байж болох мэт. Тийм байж боломгүй. Хаана хаанаа анхаарч хуулиа эргэж уншиж сайн магадламаар байна шүү. Нэгэнтээ, Үндсэн хуулийн цэцэд маргаан гараад тэр хуулийн 2- 2-ыг хүчинтэй хэвээр нь үлдээсэн санагдаж байна. Эмнэлгийнхэн, хэвлэл мэдээллийхэн тэр хуулийг уншиж үзнэ үү? ! Хувь хүний нууцын тухай хууль. Баярллаа.

Avatar

Зочин 2020-04-21 192.82.73.136

Hamgiin unetei emnelguud dungee taviullaa

Avatar

Зочин 2020-04-21 202.179.25.168

тэр Фитнес саун амралт сувилалаа Хаагаач ээ , Ард иргэд ээ Торгоно шийтгэнэ гээд байгаа мөртлөө Өөрсөдөө ямар сонин шийдвэр гаргадаг юм вэ,

Avatar

Зочин 2020-04-21 122.201.24.137

яаху яаху, наадуул чинь сонгуульд унах нүхээ өөрөө өөртөө ухаж байгаан, хүмүүс гадуур энэ саун амралт фитнес нээгдсэнд маш дургүй байна билээ, хүрэлсүх унах шийдвэрээ гаргаад байна л гэлцэж байгаа, өөрсдийнх нь буудал амралтууд хүнгүйрээд хэцүүрч байгаа гэж ярилцгааж байх шиг

Avatar

Иргэн 2020-04-21 64.119.20.240

Энэ Хүрэлсүх гэж сүржигнэсэн хоосон толгойтой нөхөр, Энхтүвшин гэж зөнөг өвгөн, Сарангэрэл гэх зурагчин авгай энэ 3 сая иргэний эрүүл мэндэд аюул учруулахгүй байж хилээ хааж хяналтаа чанагаруул чадахгүй бол ОГЦОРЦГОО

Avatar

Иргэн 2020-04-21 192.82.68.218

Санаа нь зуйтэй гэхдээ хунийг завал элдвээр нэрлэх нь ямар учиртай вэ. Ингэснээр таашаал авч санаа нь амардаг юм болов уу.

Avatar

Зочин 2020-04-21 122.201.31.105

Одоо тэр амралт , саун , фитнес гэсэн заваан юмнуудаа хаагаач эрхэм бургомистер С.Амарсанаа !

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Амарсайхан гэж новшийг хариуцлагад тат. Зугаа цэнгэлийн газруудыг бүүр 3 жилээр хаа.

Avatar

бодлын хулгайч 2020-04-21 66.181.167.53

ЭЭ АШГҮЙ ДЭЭ БУРХАН МИНЬ

Avatar

Зочин 2020-04-21 221.163.81.203

Гадаадын иргэдийг оруулахгүй л байдаг л юм байгаа биз, Korean Air-аар билет авсан хүмүүсийг нь нисүүлээчээ!!! Ганцхан МИАТ л яваад байх юм! Буцах билеттэй хүмүүс нь давхар буцах билет авагдах гээд байна!

Avatar

Зочин 2020-04-21 122.201.19.99

bitgii tenegt ireed tusgaarlah gazar ni baga baihad yaj olon nisleg hiilgeh geedbaigaa mal ve chamaig bolon tanai ger buliig koronoogoos hamgaalah geed tgeed baigaa yum mal mini

Avatar

Зочин 2020-04-21 103.229.121.179

Яагаад манай хамгийн өндөр үнэ өртөгтэй эмнэлгүүдэд үе үе цочролтой зүйл гараад байна энэ яасан байх уу

Avatar

Зочин 2020-04-21 202.131.245.243

Энэ бол маркетинг, зар сурталчилгааны нэг арга.

Avatar

123456 2020-04-21 64.119.18.140

Davgaa avargiin ug unenii ortoi bishuu darga nar nuustaar hun zoogood baigaan bish uu

Avatar

123456 2020-04-21 64.119.18.140

Wuhan lockdown hiigeed 2 doloo honoson ersdel baga gehiin manaih aygaad golomtolj garaagyi mortloo ersdel ondor geed baigaa um bol.Ajlaa hiimeer baina.3sar orlohogyi baigaad uzdee ene humuus

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Нөхцөл байдал нэг хүн нэмэгдэх, хасагдах болгонд эрсдэл өөрчлөгдөж байна.

Avatar

Zoch0 2020-04-21 139.5.216.34

Tur zasagtaa itgene.Hyanalt sain b.gaa. huv humuus uhamsartai baih heregtei.

Avatar

sdaf 2020-04-21 202.21.108.248

ene odoo koronatai baij magad gej medseer baij ene ger bul yagaad HUSUT handaagui ve?? Buh zardliig ni garage!!

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

ХӨСҮТ-д шууд очиж болохгүй. Эхлээд утсаар мэдэгдэж халдвартай хүн байх эрсдэлтэйгээ хэлж байж ир. ХӨСҮТ бэлтгэлээ хийнэ.Тэгэхгүй очвол эмнэлгийн дотоод халдвар гарах эрсдэл маш их байна. Дэлхийд ихэнх улсад яг ийм байдлаар халдвар алдсан.

Avatar

Зочин 2020-04-21 122.201.19.99

Tegeed busad emnelegt ni bolohoor ochij boloh yum uu bitgii tenegt tiim humuusiig avah gej l HUSUT belen baidald baigaa. Busad emnelegt garval tegeed mongol uls duusaa.

Avatar

Зочин 2020-04-21 202.21.109.49

besdaaaaaa bi odooo 1 honog hotsoroj amidraad bga umuu geed tsagaa heden ch udaa harav l** on saraa haraachee l** matrixduulchihsn gej bodloo shdeee

Avatar

Зочин 2020-04-21 202.180.220.172

4 дүгээр сарын 22-ны өдөр болоогүй байна ш дээ. Мэдээнийхээ алдааг засаарай.

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Монголчуудаа машинаар хүнтэй уулзаж явахаа боль. Хэзээ мөдгүй улаанбаатарын тэг дундаас вирус гарч мэдэхээр боллоо.

Avatar

sadf 2020-04-21 202.21.108.248

mangar yum uu. Huviin mashintai yavah ni harin ch haldvarig buurulna

Avatar

Зочин 2020-04-21 103.14.38.132

Хүнтэй уулзах гэж машинтай явж байна. Хүний тоог цөөлөх арга бол явган явах. Хүнтэй бүү уулз. Халдвар авах эрсдэл бүү үүсгэ.

Avatar

Зочин 2020-04-21 66.181.187.188

Олон улсын тоймч Гантулга гуай өөрийн орныхоо авч явуулж байгаа бүхнийг үгүйсгэж муулах юм энэ чинь хүмүүсийг төр засагтаа итгэх итгэлийг суларуулж талцуулж байна гэж бодох юм . энэ дэлхийг хамарсан өвчинтэй манай орны тангараг өргөсөн салбарынхан харин ч сайн ажиллаж байгаа гэж бодох юм _ ЭВ НЭГДЭЛ ӨӨДРӨГ ҮЗЭЛ МАРГААШДАА ИТГЭЛ ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙЖ ЧАДВАЛ ӨВЧИНД ӨРТӨХ НЬ БАГА БАЙХ БОЛОВ УУ, мОНГОЛЧУУДЫН ЗАЯА ИХ ШҮҮ,

Avatar

Зочин 2020-04-21 202.21.108.254

Teneg hun l Turd itgedeg bolson shd.

Avatar

zailaasai 2020-04-21 192.82.77.246

tur zasag,niisleliin udirdlaguudad itgehgvi bolson,,bairni 4 tald sh,bair bariad bhad tag shvv,,tanil taldaa ajilladag,,bvgd avilgachid yum b.alee.jiriin irgediin tuluu gj hudlaa yarihaas uur umgvi,,bvgd zailbal taarna

Avatar

333 2020-04-21 64.119.19.180

Yahaaraa HUST d handdaggui huviin emnelegt hevtej baidag hun be. Intermed bas HUST yagaad medeeldeggui ym be. Haldvartai bol Mongoliig samarlaashdee. Haa haanaa ymar hariutslaggui ym be.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж