Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

LG брэнд нь Өмнөд Солонгосын нөлөө бүхий том компаниудын нэг бөгөөд 1958 онд Ку Ин Ху гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэнээс энэ аварга компанийн үүсэл эхэлсэн түүхтэй. Тус онд Goldstar нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Сөүлийн түүхийн музейд Goldstar брэндийн лого бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.

1962 оноос эхлэн бусад улс тивүүд рүү худалдааны хүрээгээ тэлж, анх удаа БНСУ-д үйлдвэрлэсэн техникийг АНУ болон Хонгконг руу экспортолж эхэлсэн ба 1978 онд Солонгос улсын түүхэнд Goldstar компанин экспортын нийт хэмжээгээрээ 100 сая ам.доллар давсан анхны компани болсон юм.

1995 оны 3-р сард Lucky химийн үйлдвэр болон Goldstar нэгдэж, нэгдсэн LG компанийг байгуулсан. Ингэснээр LG том төлөвлөгөөтэй олон талт үйл ажиллагаа явуулдаг корпариц болсон. LG группын LG электроникс нь дэлхийн тэргүүлэгч телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, агааржуулагч үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дөрвхөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ.

Цахилгаан барааны сүлжээ их дэлгүүр PC mall LG брэндийн албан ёсны онцгой түнш болсонтой холбогдуулан бүх бараа бүтээгдэхүүнийг Хэрэглээний Лизинг ББСБ-аар дамжуулан аваарай. PC mall Мишээл салбарт хэрэглээний зээлийн шинэ салбар нээгдсэн бөгөөд та бүхэн замын түгжрэлээс хол, автомашины зогсоолд санаа зовохгүй, цэвэр, тав тухтай орчинд хүссэн цахилгаан барааныхаа зээлийг газар дээр нь шийдүүлээрэй.

Технологийн шинэ дэвшлийг танд мэдрүүлэх цоо шинэ загварын хөргөгчүүд PC mall-ийн салбаруудад ирлээ. 2 товшоод дотор талыг нь харж болох “Knock knock” загварын болон 2 хаалгатай, 4 хаалгатай, шилэн хаалгатай болон 50,55 инчийн зурагтууд, угаалгын машин гэх мэт олон төрлийн өнгө дизайнтай LG брэндийн цахилгаан бараанаас  та бүхэн сонголтоо хийгээрэй.

Өнөөдөр LG электрониксийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна.

📞 75753535, 95953535, 99903535, 93353535 – утсаар холбогдох
🌐 www.pc-mall.mn – онлайн худалдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж