АНУ-ын сонинууд эмгэнэлээр дүүрч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын сонинууд эмгэнэлээр дүүрч байна

АНУ-ын сонинууд эмгэнэлээр дүүрч байна

АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын өдөр тутмын “Boston Globe” сонины Ням гаригийн /2020.04.19/ дугаарт 16 хуудас дүүрэн эмгэнэл нийтлэгджээ. Ням гариг бүрийнхээ дугаарт эмгэнэл нийтэлдэг уламжлалтай уг сонины өнгөрсөн оны энэ өдрийн дугаарт долоон хуудас эмгэнэл нийтлэгдэж байсан аж.

Түүнчлэн Луизиана мужийн “The Times-Picayune” сонин Ням гаригт найман хуудас эмгэнэл нийтэлсэн бол Нью Жерси мужийн Ньюарк хотын “The Star-Ledger” сонин өнгөрсөн Ням гаригт есөн нүүр дүүрэн нийт 109 эмгэнэл нийтэлжээ. Энэ мэтчилэн сонинд нийтлэгдэж буй эмгэнэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Зөвхөн АНУ-д ч гэлтгүй Италид коронавирусийн цар тахлын оргил үеэр зарим сонинд олон нүүр эмгэнэл нийтлэгдэж байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж