Ким Жон Ун зүрхний мэс засалд оржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун зүрхний мэс засалд оржээ

Ким Жон Ун зүрхний мэс засалд оржээ

Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэх дөрөвдүгээр сарын 15-ны арга хэмжээнд одоогийн удирдагч Ким Жон Ун оролцоогүйгээс түүний эрүүл мэнд муудсан гэх мэдээлэл цацагдаад байв. Тэгвэл Сөүлд төвтэй “The Daily NK” вэбсайтад мэдээлснээр Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон ба биеийн байдал нь сайжирсан гэжээ. Тус мэдээллийг Хойд Солонгос дахь эх сурвалжаас авснаа вэбсайтад дурдсан байна. “The Daily NK” вэбсайт нь Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны дэмжлэгээр ажилладаг ашгийн бус агентлагуудын нэг аж.

Гэхдээ Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэнд бол төрийн өндөр зэрэглэлийн нууцад хамаарах тул мэдээллийг түүний ойрын хүрээллээс тараасан байх магадлалтай.

Ким Жон Ун энэ он гарсаар олон нийтийн 17 арга хэмжээнд оролцсон нь өнгөрсөн жилийнхээс бага зэрэг цөөрсөн байна. Тэрбээр өнгөрсөн онд нийтдээ 84 удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ.

Өдгөө 36 настай Ким Жон Ун сүүлийн саруудад цэргийн сургуулилтыг үзэх, цагаан морьтой ууланд авирах зэргээр өөрийгөө сурталчилсан.

Хойд Солонгос нь коронавирусийн халдварт өвчний цар тахлаас сэргийлэн тэмцэж байгаа бөгөөд тэмдэглэлт баярын тоог цөөлж, зарим албаныхан амны хаалт зүүн олон нийтийн арга хэмжээнд оролцох болжээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж