МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар МУИС-ийн зэргийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, түүнийг цахимаар зохион байгуулахад үүсэх харилцааг зохицуулах “МУИС-ийн цахим хичээлийн түр журам”-ыг батлан мөрдөхөөр боллоо.
Энэхүү журам нь цахим хичээл гэж юу болох, түүний ангилал, тавигдах шаардлагууд, цахим хичээл боловсруулах, цахим сургалт зохион байгуулахад үүсэх харилцаа, мөн цахим хичээл боловсруулсан болон заасан багшийн үнэлгээ зэргийг тодорхойлсон шинэ журам болж батлагдсанаараа онцлог юм.
“МУИС-ийн цахим хичээлийн түр журам”-тай ЭНД дарж танилцана уу.
Журмын дэлгэрэнгүй тайлбар, танилцуулгыг бэлтгэн, удахгүй та бүхэнд хүргэх болно.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ