АНУ-ын гол газрын тосны үнэ Даваа гаригийн хаалтын худалдаагаар 50 гаруй ам.доллароор унаж, баррель нь -37.63 ам.доллар болжээ. Газрын тосны үнэ хасах руу орж унана гэдэг нь нийлүүлэгчид газрын тосоо зарахын тулд худалдан авагчдад 30 гаруй ам.долларыг төлсөн гэсэн үг. Баруун Техасын түүхий газрын тосны үнэ огцом унасан нь дэлхийн эдийн засагт коронавирусийн халдварт өвчний цар тахлаас үүдсэн эмх замбараагүй байдал нөлөөлсөн гэж үзжээ.
Түүнчлэн Саудын Араб болон ОХУ-ын хооронд газрын тосны олборлолтоо бууруулах хэлэлцээрт хүрсэн ч газрын тосны эрэлт буурсан хэвээр байгаа нь үнэ унахад нөлөөлжээ. Зах зээлд өдөрт 100 сая баррель газрын тос нийлүүлэгдэж байна. Гэтэл хуримтлагдсан газрын тосыг агуулах газаргүй болсноос хэн ч худалдан авах сонирхолгүй болж, улмаар нийлүүлэгчид өөрсдөө мөнгө төлөхөд хүрчээ.
Газрын тосны үнэ энэ жилийн эхээр баррель нь 60 гаруй ам.доллар байснаас буурсаар өнгөрсөн Баасан гаригт 20 ам.доллар болсон аж.
Эх сурвалж: The New York Times
Зочин 2020-04-21 202.9.46.248
Future ханш тэгсэн болохоос бодит ханш 7$ луу орж ирсэн шүү дээ.Юу зохиож бичээд байгаа үү мэдэгч вэ.Зүүднээсээ сэрээд юм унш сур боловсор.
Зочин 2020-04-21 182.160.37.14
Манайд АИ-80 бензин хийдэг машин байхгүй байхад Оросоос оруулаж ирдэг бензиний 80% нь АИ-80 бензин байдаг гэсэн биз дээ .
зочин 2020-04-21 66.181.161.81
Нөгөө нефтийн үйлдвэр маань баригдаж амжилгүй дамвуурчихвуу !.
togstos 2020-04-21 202.131.247.254
oo hoorhii tegvel taxind suugaad mongo avaad buuh yum baina
Бат 2020-04-21 66.181.181.43
Манайд тэгэд яаж бна 80-аа 92-тойгоо холиод зараад байдаг
Зочин 2020-04-21 66.181.188.163
фьючерс бол цаасан нефть фьючерс авсан хүмүүсийн тоглоом үүнийг мэдлэггүй хүмүүс буруу ойлгоно. Сэтгүүлч Та гадаад мэдээг хамаагүй дүгнэж болохгүй. Өөрөө мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс асуулдаа
Асуулт 2020-04-21 172.58.19.149
Оросууд манайд тэр үнээр зарахгүй юм байх даа
Зочин 2020-04-21 121.168.50.25
Нефтийн үнэгүйдэл маш аюултай даа. Дэлхийн бүх улс орон Венесуэл шиг болно гэсэн үг
111 2020-04-21 192.82.76.9
Өчигдөр буюу манайхаар урд шөнийн арилжаанд WTI буюу West Texas маркийн фьючерсийн ханш -30$ болсон нь үнэн. Доорхи уншигчид мэдээлэлээс хоцорч байна. Гэхдээ энэ бол нефьт олборлогчид нефтээ зарахдаа мөнгө төлнө гэсэн үг биш. Сэтгүүлч бас буруу мэдээлэл өгч байна. Фьючерсийн ханш бол 6-р сард олборлогдох нефть буюу өнөөдөрийн цаасыг худалдан авагч нар авах хүн олдохгүй бие биерүүгээ шидэлцэж ханш нь -30USD болж дунд нь ажиллаж байсан ханшаар мөнгө ологчдын мөнгө цаас болсон гэсэн үг
Зочин 2020-04-21 66.181.168.8
-40% unasan bolhoos une n – boloogui
Зочин 2020-04-21 202.9.46.98
Үнэ – руу орсон нь үнэн… гэхдээ бодит үнэ биш futures…
Зочин 2020-04-21 66.181.168.131
Buruu medeelel bna. (-) ruu oroogui.