АНУ-ын гол газрын тосны үнэ Даваа гаригийн хаалтын худалдаагаар 50 гаруй ам.доллароор унаж, баррель нь -37.63 ам.доллар болжээ. Газрын тосны үнэ хасах руу орж унана гэдэг нь нийлүүлэгчид газрын тосоо зарахын тулд худалдан авагчдад 30 гаруй ам.долларыг төлсөн гэсэн үг. Баруун Техасын түүхий газрын тосны үнэ огцом унасан нь дэлхийн эдийн засагт коронавирусийн халдварт өвчний цар тахлаас үүдсэн эмх замбараагүй байдал нөлөөлсөн гэж үзжээ.
Түүнчлэн Саудын Араб болон ОХУ-ын хооронд газрын тосны олборлолтоо бууруулах хэлэлцээрт хүрсэн ч газрын тосны эрэлт буурсан хэвээр байгаа нь үнэ унахад нөлөөлжээ. Зах зээлд өдөрт 100 сая баррель газрын тос нийлүүлэгдэж байна. Гэтэл хуримтлагдсан газрын тосыг агуулах газаргүй болсноос хэн ч худалдан авах сонирхолгүй болж, улмаар нийлүүлэгчид өөрсдөө мөнгө төлөхөд хүрчээ.
Газрын тосны үнэ энэ жилийн эхээр баррель нь 60 гаруй ам.доллар байснаас буурсаар өнгөрсөн Баасан гаригт 20 ам.доллар болсон аж.
Эх сурвалж: The New York Times
Холбоотой мэдээ