ОХУ: Хүн амын 70-80 хувь нь covid-19-ийн халдвараар өвчилнө

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

ОХУ: Хүн амын 70-80 хувь нь covid-19-ийн халдвараар өвчилнө

ОХУ: Хүн амын 70-80 хувь нь covid-19-ийн халдвараар өвчилнө

Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 213 улс, бүс нутгийг хамарч, өнөөдөр /2020.04.21/өглөөний байдлаар 2 сая 479 мянга 691 хүн халдвар авч, 170 мянга 370 хүн өөд болж, 646 мянга 173 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эдгэжээ.

Коронавирусийн халдварын хамгийн их тохиолдол АНУ-д бүртгэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ-д 28 мянга 123 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэмж 1939 хүн хорвоог орхижээ. Тус улсад  covid-19-ийн нийт тохиолдол 792 мянга 759-д хүрч, 42 мянга 514 хүн амиа алдаж, 72 мянга 314 хүн эдгэжээ.

АНУ-ын дараагаар Их Британи, Турк, ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй тархаж байна. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар 4268 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэмж 44 хүн хорвоог орхилоо. Тус улсад  covid-19 нийт тохиолдол 47 мянга 121 –д хүрсэн бол 405 хүн амиа алдаж, 3446 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ. Covid-19 тархалт Москва, Санк-Петербург хотод голомтлон тархаж байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич, Тархвар судлал болон микробиологийн Үндэсний Судалгааны төвийн захирал, судлаач  Феликс Ершовийн үзэж буйгаар, хүн амын 70-80 хувь нь covid-19-ийн халдвараар өвчилсний дараа энэ цар тахлын эрчим буурна гэжээ.

Харин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко зун гэхэд covid-19-ийн халдварын барьж авах төдийгүй тархалтын эрчим буурна гэж мэдэгдсэн байна.

Covid-19-ийн халдвар дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа энэ цаг үед АНУ ДЭМБ-д олгож буй санхүүжилтээ зогсоогоод байгаа билээ. Тэгвэл ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр /2020.04.20/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ дэлхийн улс орнуудаас юу ч нуугаагүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ "ДЭМБ АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд АНУ-д бүх мэдээллийг өгч байгаа. ДЭМБ юу ч нуугаагүй, учир нь энэ бүхэл бүтэн хүний амьдралын тухай яригдаж байна. Тэр тусмаа АНУ-аас юу ч нуугаагүй бөгөөд бид коронавирусийн тархалтын эхний өдрөөс ил тод ажиллаж ирсэн" гэв.

Covid-19-ийн халдвар эрчимтэй тархаж буй улсын нэг бол Их Британи. Тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 4676 шинэ тохиолдол бүртгэгдэж, 449 хүн амиа алдсан байна. Их Британид халдварын нийт тохиолдол 124 мянга 743 –д хүрсэн бол 16 мянга 509 хүн хорвоог орхилоо. Одоогоор тус улсад эдгэсэн хүний тоо тодорхойгүй байна.

Харин Франц улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2489 шинэ тохиолдол бүртгэгдсэн ч 547 хүн нэмж хорвоог орхижээ. Тус улсад халдварын нийт тохиолдол 155 мянга 383 байгаа бол нийтдээ 20 мянга 265 хүн амиа алдаж, 37 мянга 409 хүн эдгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж