Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү? | News.MN

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Энэ 2020 оны эхээр УИХ Эрүүгийн хуулд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2017 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтыг өөрчлөлгүй хэвээр баталсан нь насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд орж, хохирсон нөхцөлд гэмт этгээд торгуулиад өнгөрөх боломжийг олгосон гэдэг маргаан руу дахин хөтлөөд байна. Дээрх зүйл заалтад “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулиад л өнгөрөх болж байгаа юм.

Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2017 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “О.Баасанхүү гишүүн Эрүүгийн хуульд хүчингийн хэргийн ялыг эрс бууруулсан, мөнгө төгрөгтэй хүн торгууль төлөөд ял шийтгэлгүй гарахаар байна гэж худал мэдээлэл өгөөд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн нэгд, хүчиндэх гэж ямар гэмт хэргийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд шинэ хуулиар бүх насаар нь хорих эсвэл 12-20 жил ял шийтгэхээр хуульчилсан. Харин насанд хүрсэн хүнийг хүчиндсэн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорино” гэдгийг тодотгожээ.

Бид уг асуудлаар хуулчдын байр суурийг хүргэж байна.

АРВАН ЗУРГААН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД

ОРСОН ХҮНИЙГ ТОРГОЖ БОЛОХГҮЙ

Хуульч Р.Булгамаагаас тодруулав.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал хэрээс хэтэрлээ гэж ярьж байна. Үнэхээр бодит байдалд дээрх төрлийн гэмт хэрэг ихсэж байна уу. Та энэ төрлийн нэлээд олон хэрэгт ажилласан хүний хувьд дүгнэвэл?

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайланд дурьдсан тоон мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхээр хүчиндэх гэмт хэрэг нь 2017 онд 191, 2018 онд 282, 2019 оны гуравдугаар улиралд 280 хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс дүгнэвэл хүчиндэх гэмт хэрэг нь жил тутамд нэмэгдэж байгаа үзүүлэлт гарч байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2018 онд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг буюу 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан үндэслэлээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байна гэжээ. Уг судалгаанаас харахад дээр дурьдсан гэмт хэргийн үзүүлэлт жил тутамд өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх тоон мэдээнээс дүгнэвэл хүчиндэх гэмт хэрэг нэмэгдэж байгаа гэж дүгнэж болох бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байгаа ноцтой тоон мэдээг судалгаанаас харж болно.

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ. Монгол улсын ялын бодлогын тухайд?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хуульд заасан “бага насны хүүхэд” гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгодог. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болдог.

-Хүүхэд хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал нийгэмд олширч байна. Энэ гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Хүүхэд хүчирхийлэгчдийг яах вэ. Тэдэнд оноох ял шийтгэл нь хөнгөдөж байна уу?

-Хүчиндэх гэмт хэргийн тухайд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, уг зүйлийн 2.10 дугаар зүйлд заасан 2-8 жил гэснийг 5-12 жил гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 5-12 жил гэснийг 8-15 жил болгож ялыг чангатгасан.

Гэвч бодит амьдрал дээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь хорих ялыг нэмэгдүүлэх нь үр дүнд хүрэхгүй гэж дүгнэхээр байгаа юм. Тиймээс судлаачийн хувьд өөр төрлийн ял буюу хөнгөлөх, химийн тариа тарих зэрэг гадаадын улс орнуудад хэрэгжүүлж байгаа туршлагыг нэвтрүүлбэл энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үздэг.

-Сүүлийн үед сошиалаар олны анхааралд өртсөн нэг асуудал бол 14 хүртэлх насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах асуудал яригдах болжээ. Хууль эрх зүйн талаасаа 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчихлөө гэж ойлгож болох уу. Та дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн,16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хуульд 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ямар байх дээр бодох зүйл байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял байж болохгүй талаар судлаачийн хувьд удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Мөн одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад 18 насанд хүрсэн хүн нь уг гэмт хэргийн субьект байхаар хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дийлэнх гэмт хэргийн субьект нь 16 насанд хүрсэн хүн байдаг. 16-18 насны хүний хувьд Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл хамаарахгүй байгааг хууль тогтоогчид анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

14 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ УНТСАН НЬ ШУУД ГЭМТ ХЭРЭГ БИШ МӨРДӨН ШАЛГАХ ЯВЦАД

“НӨХЦӨЛИЙГ НОТОЛЖ ЧАДСАН ТОХИОЛДОЛД” ГЭМТ ХЭРЭГ

Haliun Soronzonbold-н зураг.

Хуульч С.Халиунаагаас тодруулав.

Хүүхэд хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал нийгэмд олширч байна. Энэ гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Хүүхэд хүчирхийлэгчдийг яах вэ. Тэдэнд оноох ял шийтгэл нь хөнгөдөж байна уу?

-Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хэрэг нийгэмд нэмэгдэж байна”, “Гэмт хэргийн гаралт ихэслээ” гэдэг аливаа мэдэгдэл сонсохдоо бид юуны түрүүнд хэн нэгний байр суурь гэхээсээ тоо баримт, статистик дээр тулгуурласан эх сурвалжтай мэдээлэл дээр дүгнэлт хийх ёстой гэдгийг хэлмээр байна. Учир нь, хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийг хүмүүс хамгийн эмзэг хүлээн авч, нийгэмд хамгийн их бухимдал төрүүлдэг асуудлын нэг.

Судалгаагаар бага насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ үүнтэй зэрэгцээд мэдээлэл, технологийн хурд өндөр байгаагаас бид бодит байдлаас өндөр тоо авч бас бухимдаж байгаа асуудал байгаа. Тэр бүр өмнө сонсдоггүй байсан хэргүүдийн талаар тухай бүр мэдээлэл авч байгаа сайн тал байгаа ч тэр дор нь бас мартагнадаг сөрөг тал бас бий.

Иймд ийм төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгаад хяналт тавьж, гарсан алдаа болгоноос суралцдаг “нийгмээрээ нэхдэг” болмоор байна.

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Мэдээж хэрэг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэн ялангуяа бэлгийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүд улам нарийсч байгаа энэ үед улам л нарийн зохицуулалт оруулах шаардлагатай. Тухай бүр нарийвчилсан зохицуулалт оруулж, зүйлчлэх хэрэгтэй. Хууль хүний амьдралыг зохицуулахдаа үргэлж хоцордог.

Барууны орнуудад гаж донтой хүмүүсийн бага насны хүүхдийн эсрэг үйлдэж буй хэргүүд улам л нарийн, хил дамнасан, технологийн нууцлал ашиглан үйлдэж, илрүүлэх, мөшгөх, нотлох боломжгүй хэцүү болж байгаа. Гэтэл манайх техник, технологи ашиглаагүй, хил дамнаагүй, энгийн хэргүүдээ ч “хэрэг болгож” чадахгүй хууль тогтоогчид нь гэмт хэрэгтнүүдэд “орон зай” олгон, хүчирхийлэгчийн өмнөөс хэргийг “өмгөөлөөд, тайлбарлаад, боломж олгож” сууж байна. Нөгөө талаар дан ганц “хуулиар бүх асуудлыг шийдвэрлэнэ” гэдэг бас ташаа ойлголт. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийг бий болгох шаардлагатай.

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн талаар олон улсад нэртэй томоохон их сургуулиудын олон судалгаа бий. Хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал. Ажилгүйдлийн түвшин өндөр, ядуурал ихтэй улс орнуудад хүүхэд ахуйн орчин хүчирхийлэлд өртөөд зогсохгүй бэлгийн мөлжлөгийн хохирогч болох хөрс нь тавигддаг.

Тухайн улсын иргэд хэр ядуу, мэдлэг боловсролгүй, “гадаад ертөнцөд нээлттэй” байна тэр хэрээр боломж хайсан гэмт хэрэгтнүүдийн амархан өгөөш болдог. Хамгийн эмзэг, өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд хохирогч болдог.

Цахим ертөнц хөгжиж, мэдээлэл технологийн хүртээмж нэмэгдэж, нууцлал сайжрахын хэрээр бэлгийн хүчирхийллийг зөвхөн хойд эцэг, төрөл сандангийн хүн үйлдээд зогсохгүй төрсөн эх нь хүртэл хүүхдийнхээ зураг дүрсийг худалдах замаар гэмт хэрэг үйлдэж байна. Интернет, цахим хөгжихийн хэрээр нийгмийн хамгийн эмзэг гишүүд болох хүүхдүүдийн эсрэг гэмт хэргүүд улам нарийсч байна.

Нийгмийн суурь асуудлуудын нэг болох ядуурал, ажилгүйдэл, архидалтыг шийдэхгүй байж дан ганц шийтгэл өндөртэй зохицуулалт оруулаад энэ асуудлыг шийдэж чадна гэдэг нь ташаа ойлголт. Бид улстөрч, шийдвэр гаргагчдаас нийгмийн суурь асуудлуудыг шийдэхийг байнга шаардах хэрэгтэй. Үгүй бол ийм төрлийн хэрэг байнга л гарна.

Ийм үг бий “Цаазын ял бол хүчирхийлэлтэй нийгмийн үр дүн болохоос учир шалтгаан биш”. Нийгэм нь өөрөө хүчирхийлэлтэй байгаа учраас ялын хэмжээ өндөрсгөх, цаазын ял оногдуулахыг шаардаж байгаа болохоос цаазын ял байхгүй учраас хүмүүс гэмт хэрэг үйлдээд байгаа биш.

Гэмт хэрэг улам л нарийсч байна. Хууль тогтоогч, шийдвэр гаргагч, эрх баригч нар хурдацтай ажиллах хэрэгтэй байна. Гэтэл тэгж ажиллах хандлага ч байхгүй хамгийн энгийн “гэмт хэрэг үйлдэнэ шийтгэл хүлээнэ” гэсэн логиктой гэмт хэргийг гэмт хэрэг биш болгох орон зай олгож байна.

-Сүүлийн үед 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохдоо хоёр талаас тохиролцсон бол мөнгөн дүнгээр торгуулна гэдэг асуудлыг ярьж байна. Хууль эрх зүйн талаасаа 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчихлөө гэж ойлгож болох уу. Та дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хэн нэгэн улстөрчийн хэлсэн ярьсан зөв буруу гэхээсээ одоо байгаа хүчин төгөлдөр хууль ямар зохицуулалттай талаар л дүн шинжилгээ хийе. Цэвэр логик сэтгэлгээгээр. Улстөрчийн хэлсэн үгэнд анхаарал хандуулахаар тухайн асуудлыг авч үзэхээсээ илүү “улстөрч рүү дайрч байна” гэж асуудлыг булзааруулах, өмгөөлөх, ташаа тайлбарлах боломж гардаг. Хуулийн зүйл заалтыг нь логик сэтгэлгээгээр задлаад үзье.

Монгол Улсад 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэн боловч гэмт хэрэгтэн мөн үү. Үгүй. Ямар тохиолдолд гэмт хэрэгтэн болох вэ гэхээр “мэдсээр байж” мөн “мэдэх боломжтой” байсаар байж гэдгийг нотолсон тохиолдолд. Мөрдөн шалгах явцад тогтоож, нотолж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүгч гэм буруутай гэж үзсэн тохиолдолд л гэмт хэрэг болно. Хэрэв мөрдөн байцаах шатанд “мэдсээр байж” гэдгийг нотолж чадахгүй, гэм буруутай нь тогтоогдохгүй бол тэр хүн гэм буруугүй л гэсэн үг. Шүүхийн хаалгаар алхаад л гараад явна гэсэн үг.

14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийн үйлдлийг хуулиар нэг мөр хориглоогүй. Харин “мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон”, “мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” бол гэж субъектив талын нөхцөл оруулснаар гэмт хэрэг мөн эсэхийг шийднэ гэсэн үг.

Энэ тохиолдолд мөрдөгчид “хэргийг хэрэг болгох” том даалгавар эсвэл “мэдсээр, мэдэх боломжтой байсныг санаатайгаар нотлохгүй, ажиллагаа явуулахгүй, араас нь хайнга хандаж” санаатайгаар эс үйлдэхүй гаргах боломж байна л гэсэн үг. 14 настай хүүхэдтэй унтсан нь шууд гэмт хэрэг биш мөрдөн шалгах явцад “нөхцөлийг нотолж чадсан тохиолдолд” гэмт хэрэг.

Монгол Улсын нэгдэн орсон конвециор 18 нас хүрээгүй хүн болгон хүүхдэд тооцогдох ба 14 настай хүүхэдтэй унтсан, бэлгийн харьцаанд аливаа хэлбэрээр орсон л бол гэмт хэрэг байх ёстой. Гэтэл мэдсээр байж унтсан бол гэдэг нөхцөл оруулж өгснөөр тэр хүнд шийтгэлээс зугтаах “орон зай” олгоод байна.

Ихэнх улс орнуудад 14 нас хүрсэн ч 18 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол дор хаяж 10 жилээс дээш хорих ял оногдуулдаг. 25 нас хүрсэн залуу 16 настай охинтой үерхэж байсан ч педофайл гээд нийгмээрээ хүлээн авдаггүй эрс шүүмжилдэг. Эрэгтэй хүүхэд байсан ч 16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдийн хэргүүдийг эрс шүүмжилдэг, нийгмээрээ хүлээн авдаггүй. Бид энэ асуудлыг хүүхдийн бие махбодь хөгжсөн хөгжөөгүй, нүүрээ будсан будаагүй, хүүхэд төрүүлэхэд бие нь бэлэн эсэхийг ерөөсөө тайлбарлаж шинжлэх шаардлагагүй. Нэгэнт хуульд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гээд заачихсан л бол гэмт хэрэг.

14-16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРСӨН БАЙСАН Ч

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРВОЛ ГЭМТ ХЭРЭГ

Хуульч Б.Мэргэн "Зарим зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харилцаанд орсон л бол хүчингийн гэмт хэрэг. Тэрэнд хохирогч хэдэн настай байх хамаагүй 14-18 насанд хүрээгүй хүнийг хүчиндвэл бүр өндөр ялтай. Харин 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнд хүч хэрэглээгүй бол хүчиндэх гэмт хэрэг биш боловч 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэдэг өөр гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэгч нь 18 насанд хүрсэн гэх нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Ингэж ялгаж зүйлчлэх нь онолын хувьд болоод практикт зөв үү, буруу юу гэж би хэлж мэдэхгүй байгаа. Хууль нь л ийм. Гэтэл 14 настай хүүхэд өөрөө зөвшөөрвөл гэмт хэрэг биш гэж яриад байгаа нь бол буруу. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэхдээ хүчиндэх биш өөр гэмт хэрэг. Өмнөх хуулиудад ч ийм л байсан. Мөн шинээр бий болсон зохицуулалт биш юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

игий 2020-04-21 103.14.37.4

нямбаатар гэдэг яаавч эрүүл хүн биш энэ хүний дахиж л битий сонгоорой доо ард түмэн минь

Avatar

Munhuu 2020-04-21 66.181.161.99

Iim zavharsan buzar yum gej baih uu.18 hureegui huuhedtei untsan bol shuud huchin.Ted uuruu zuvshuurnu gej yu bhav.Bid ohidoo hairlaj nandignah uchirtai.

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.16

Бас байнаа

Avatar

Зочин 2020-04-21 192.82.68.62

Ymar aimar utgiin aldaatain be

Avatar

Зочин 2020-04-21 64.119.27.172

нямбаатар гишүүнийг дэмжиж байна.

Avatar

Сар 2020-04-21 66.181.161.2

Ишш чааваас энэ хуульчид гэж байгаа юмнууд нь ч нэг оновчтой, цэгцтэй хариулт өгчиж чадахгүй эргүүлээд тойруулаад хаячих юм даа

Avatar

Ariunaa 2020-04-21 66.181.161.16

😯 Buruu

Avatar

зочин 2020-04-21 202.126.89.174

Улсын хилээр гаргах болохоор 18нас хүрээгүй хүүхэд гэж үзээд харгалзах хүнгүй гээд нисгэдэггүй. Тэгсэн хэрнээ 14настай хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд орвол том хүн гэж үздэг эргүүтсэн хуультай гаж донтой улс төрчид

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.30

бэлгийн хүчирхийлэл бол шууд хүчингийн хэрэг болно. энд зүгээр бэлгийн харьцаанд орох тухай ярьж бна.

Avatar

Зочин 2020-04-21 192.82.70.131

Халиунаа чи буруу ярьж байна. Бага насны 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон л бол гэмт хэрэг. Чи хэний талд үйлчлээд байгаа эргүү вэ

Avatar

Зочин 2020-04-21 192.82.74.146

14-16 nasnii subekt n ooroo shiidver gargah tuvshind burden gej uzehed bolomjgui busdiin daramtand orh ondor ersdeltei huuhed nas bid bolovsorsonch tarhi bolovsroogui baidag tiimch uchraas eronhii bolovsroliin sestem 18 nas hurtel surgalt yvuuldag ym shuu

Avatar

Зочин 2020-04-21 192.82.77.8

Насанд.хүрээгүй.хүүхэдтэй.бэлгийн харьцаанд.орж байгаа бол шууд л хүчин биз дээ. Гэмт хэрэг. Эрүүл хүний ухаанд.багтмааргүй. Энэ хууль ч дээ ёстой хэлэх үг алга

Avatar

t 2020-04-21 207.6.112.23

"14 настай хүүхэд өөрөө зөвшөөрвөл гэмт хэрэг биш" gej baigaa chin ooroo gemt hereg!! 14 nastai hun yu boloh gej baigaagaa medehgui ter baitugai 18-20 toi ch medehgui hun bii. Huuli hiisen uher buhnuud oorsdoo l tegj setgedeg baih. Zavaan umnuud

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.30

өөрөө зөвшөөрсөн ч түүнтэй унтвал яллана гэсэн заалт. хуулиа сайн унш

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-21 202.9.46.232

Баахан гаж донтонгууд энэ хуулийг боловсруулж, баталдаг юм шиг л харагдаж байна даа. Ийм хэрэгт холбогдвол яаж мултрах вэ гэсэн арга боловсруулж байгаа хүн шиг л хийжээ. Хууль сахиулагчид маань ийм л манан будантай хууль баталдаг юм байна даа. Өөрсөнд нь охин хүүхэд, ач зээ баймаар л юм даа. Хууль санаачилж байхдаа тэднийгээбоддоггүй л аав,, өвөө нар юм байх даа. Ер нь гэр бүл, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндсөн хуулийг эмэгтэй гишүүд, хуульчид санаачилж баймаар юм байна шүү.

Avatar

Зочин 2020-04-21 64.119.25.131

14 настай хүнийг насанд хүрсэн хүн гэж үзээд 18 настай хүнийг жинхэнэ насанд хүрсэн хүн гэж үзсэнээс хэрэг үүдсэн болвуу

Avatar

Зочин 2020-04-21 64.53.234.130

huuhedtei belgiin haritsaand orno gedeg utgagui ene bol huchindelt
nasand hursen huntei bol tegj helj bolno teneg mangar setguulchee

Avatar

Zas 2020-04-21 172.58.140.71

Ene 3 hun huuhduudtei belgiin haritsaand orson iymuu. Garchig, garchigan doorhi zuragiig n harval shuud tegej oilgogdhoor bna.

Avatar

Зочин 2020-04-21 92.223.73.101

Амьдрал мэдэхгүй байна даа. Одоо үед 16 настай онгон охин ховоршдээ. Бас яагаад хүүхдүүд том хүнтэй бэлгийн харьцаанд орж байна гээд байгаам бэ. Хүүхдүүд хоорондоо маш их бэлгийн харьцаанд орж байна. Насанд хүрээгүй аав ээжүүд байна.

Avatar

Zochin 2020-04-21 192.82.76.198

MAH-iin lalaruudiin batalsan huuli.Bid xezeech ene MAH-in lalaruudig dahin ih hurald gargahgui.Bid ene huuliig zasah shudarga humuusiig demjij gargana.

Avatar

Зочин 2020-04-21 192.82.70.203

Монголд хатуу хууль тогтоож бж тайван амьдарах орчин бүрднэ.дэлхийн түүх тийм.хар тамхи авилага дээрэм хүн амь хулгай бол улс гүрэн шууд мөхөөж ямарч том үндэстэн үгүй болдог. монголд гэмт хэрэг маш ихэссэн .нууж тоо мэдээлдэг.нийгэм нь муу зүйлээ зогсоож чадахгүй бол улсад үймээн хувьсгал гардаг түүхтэй .гэмт хэргийн зогсоодог арга бол бол шууд цаазлах өндийхгүй удаанаар яллах өөр арга дэлхий олоогүй.гэтэл манайх дэлхийн түүхийн эсрэг явж улсаа мөхөөх бодлого явуулдаг хэний бодлого юм

Avatar

Зочин 2020-04-21 192.82.70.203

Уихын нямбаатар гэгч 16 онд орсоноос эрүү иргэний хуулийг самараад ялыг бодлогыг бүгдийг хөнгөлсөн.бодвол гэмт хэрэгтүүдээс оноо авах гэж биз.тэд ч түүнийг боддог хүмүүс биш.хүн амь авилага улсын өмч шаишигдуулах.хуурамч алдагдалтай гэрээ хийх.хүчин.хар тамхи.хүний наймаа.залилан.гм хэрэгүүдийг буудах насаар хорих яллаж бж багасна.хүнийг хуулиар амьдруулдаг арга хатуу хууль..барууныхан тийм хууль тогтоож бэ амгалан амьдарч бна

Avatar

зочин 2020-04-21 119.40.100.66

ямар ч ойлгох зүйл алга бөөрөнхийлөөд тойруулаад юу ч гээд байгаан бүү мэд БҮТЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-04-21 103.26.195.247

Энэ гурав албаар ч юмуу толгой эргүүлсэн тайлбар хийжээ .Эрх мэдэлтнүүд ирээдүйн шоронд орохгүй замаа засжээ 14 орчим насны хүүхдийг хүчирхийлээд дараа нь нөгөө хүүхдээ айлган сүрдүүлж эсвэл ар гэрт нь мөнгө өгөх замаар би өөрөө хүссэн гэдэг мэдүүлэг өгүүлээл 500000 төгрөгөөр торгуулаад салах юм бна. Тэр энэ заалтыг оруулсан нямбаатар гэгч этгээд дээр их л том буундаа нүгэл нь

Avatar

Зочин 2020-04-21 192.82.69.164

хүүхэдтэй бэлгийн харьцаанд орно гэсэн ойлголт байж болохгүй! шууд хүчин гэж тооцох ёстой! 2 ахлах ангийн хүүхдийн хоорондын харилцааны талаар яриагүй, нас бие гүйцсэн эрэгтэй хүн, насанд хүрээгүй охин хоорондын асуудлыг ярьж байгаа биз дээ. шууд хүчин гэж ангилах ёстой!

Avatar

Зочин 2020-04-21 202.21.100.210

Нямбаатар гэдэг хүн яачихсан хүн юм вэ. Санаачилсан хууль нь ийм олон цоорхойтой. Энэ хүнээр хэн тоглоод хаячих ваа.

Avatar

Зочин 2020-04-21 202.179.24.113

0-14 бол бага насны хүүхэд. 14-16 бол насанд хүрээгүй хүн. Хүн гэж байгаа биз дээ. Хүүхэд гээгүй. Хүүхэдтэй секс хийвэл хүчинд тооцогдоно.

Avatar

Зочин 2020-04-21 182.160.37.14

0-16 хүртэл бага насны хүүхэд ! 16 – 18 хүртэл наснд хүрээгүй хүүхэд ! 18 наснаас дээш насанд хүрсэн хүн гэх ёстой ! 16-18 насны хүүхдүүдийг ямар ашиг сонирхлын шаардлагаар Хүүхэд гэдэг ангиллаас. гаргаад байна вэ? Эрх мэдэлтэй , мөнгө хөрөнгөтэй , МУУ ХҮМҮҮСД 16-18 насны хүүхдүүд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа юм биш биз ! ….

Avatar

Хууль 2020-04-21 66.181.161.81

Сексжилтийг дэмжих л***р удахгүй бэлгийн харилцаанд орох насыг 12 болгоорой үтрээний донтноо

Avatar

Зочин 2020-04-21 66.181.176.71

Хүмүүс 1 танхай этгээд хүүхэд хүчиндээд байгаа юм шиг ойлгоод байна үгүй шүү. Төрсөн эцэг нь өвөө нь ах нь хамаатан садан нь 4 тавтай охидыг доромжлоод бэлгийн харилцаанд ороод байна. Эргэн тойрноо сайн хар анхаар. Сэжигтэй юм зөндөөнийг олж харна. Энэ байдал Монголд дэлгэрсэн аймшиг гамшиг болсон хэзээний. . Ганжавхлангаас асуугаарай . Одоо бүр охидын биeийг үнэлүүлж мөнгө олдог гаруул ч гарч ирсэн. Тагнуул цагдаа ажлаа хийхгүй байна

Avatar

Зочин 2020-04-21 96.60.214.119

Yuch oilgovongui

Avatar

Зочин 2020-04-21 66.181.161.27

buruu.Odoonii huuhduud 14 nastai gej medegdeheergui boltson. Belgiin boijilt ert hogjdog bolchood baigaa. huchin hereglevel garin hariutslaga huleeleghen zov

Avatar

Зочин 2020-04-21 202.9.40.144

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол шууд бэлэг эрхтэнг нь огтолж хаявал таарна . өөр сонгомол хууль. Монгод байхгүй нь. Тодорхой .

Avatar

123 2020-04-21 92.38.148.60

Torguuli gene uu? Ene odoo yu gesen ug ve? Araichdee mongoliin huili batlagchid minidee!!! Iim huuli gargad bas batalj bgaa humuus gazar uhaad teren dotroo orood uursdiiguu bulmaar yum dahij garch irehguigeer. Huuliud in iim bolhoor irged n busad huuliudaa 3 honog l dagadag n arga ch ugui yumdaa?! Bur toohoo bolison bnashd!

Avatar

зочин 2020-04-21 202.21.108.22

Хууль маань дэндүү сул болчихож. Ямар гажиг нь ийм хууль боловсруулсан юм бол.

Avatar

Зочин 2020-04-21 202.55.188.42

Сонгиноос дэвшсэн нямбаатар

Avatar

Зочин 2020-04-21 103.229.122.105

Iim l huuli togtoogchid bgaa sh dee bidend. uursdiih ni 14 tei ohiduud end tendgui untaj hevteed yavdiin bgaaz dee

Avatar

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭНИЙГ Ч БОЛОВ ТӨМСГИЙГ НЬ СУГАЛААД ХӨНГӨЛЖ ЯНЗАЛ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ 2020-04-21 103.80.211.132

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭНИЙГ Ч БОЛОВ ТӨМСГИЙГ НЬ СУГАЛААД ХӨНГӨЛЖ ЯНЗАЛ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ.

Avatar

Зочин 2020-04-21 182.160.1.247

towchon oilgogdohoor bicheechee

Avatar

Зочин 2020-04-21 202.9.46.97

14-16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРСӨН БАЙСАН Ч

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРВОЛ ХҮЧИН БИШ

ёоооо энэ гарчигнуудаа жоохон ойлгомжтой өг л дөө. бүүр толгой эргэчихлээ. 14 тай хүүхэд өөрөө зөвшөөрсөн байсан ч энэ бол хүчингийн гэмт хэрэгт хамаарна гээд биччих л дээ.

Avatar

Зочин 2020-04-21 202.21.113.82

Ийм чухал асуудлаар толгой эргэмээр тайлбарууд өгөх юм. Хуулийн хэллэг, заал зүйлт нь харин хэлээр бичсэн юм шиг байдаг нь өөр өөрийн өнцгөөр тайлбарлах боломж хий гаргаж өгдөг ёстой үнэн юм даа. 3 хуульч 3 өөр тайлбар хэллээ, энгийн ард бид энэ дундаас юу ойлгож үлдэх үү?!

Avatar

Зочин 2020-04-21 202.21.113.82

харийн хэлээр* засварлав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж