УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 0 градус орчим байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
10.00
- Онцгой байдлын албаны алба хаагчдад 56,4 сая төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгнө. Арга хэмжээ ОБЕГ-т болно. Холбоо барих утас: 9007969, 99249813, 86150069
11.00
- Эрүүл мэндийн яам коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийнэ
- АТГ-ын дэргэдэх ОНЗ АТГ-ын хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
12.00
- Үндэсний мэдээллийн төвд Дарханы замд хохирсон иргэдэд учирсан нөхөн төлбөр, гэм хорыг арилгуулах шүүхийн маргаан үүссэн талаар мэдээлэл хийнэ.
- ОБЕГ-т Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийнэ.
- Бид уучлахгүй хөдөлгөөнөөс Сангийн яаманд шилэн дансны хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, харьяа байгууллагын нийтэд ил тавихгүй байгаа өндөр дүнтэй худалдан авах ажиллагааны гэрээг ил болгох тухай шаардлага хүргүүлнэ. Холбоо барих утас: 88100660
12.30
- Үндэсний мэдээллийн төвд Тээвэрчдийн холбооноос Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОНД
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
Холбоотой мэдээ