Орон нутагт 15 хүн эрүүлжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Орон нутагт 15 хүн эрүүлжүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрөгч 29-ний өдөр  иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  445 мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй  22 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.  Түүнчлэн  өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд 109, орон нутагт 15 хүн эрүүлжүүлсэн байна. Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт тус бүр 24, Баянгол, Сонгинохайрхан тус бүр 19, Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд 18 хүн эрүүлжүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж