“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь төрийн байгууллага аливаа төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч, тусган бодит ажил болгох зарчмаар үргэлжилдэг ажиллагаа юм. Санал асуулгыг хөгжингүй улсын олон хотод амжилттай явуулж, иргэд нь санал асуулгад идэвхтэй оролцож, төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чаддаг болсон байна. Улаанбаатар хотод энэ сарын 12, 13-ны өдөр анх удаа Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Доктор. Жэймс Фишкин эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана.
Зөвлөлдөх санал асуулгаар дараахь төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.

  • Улаанбаатар метро

  • Туул усан сан цогцолбор

  • Туулын хурдны зам

  • Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк

  • Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк

  • Эко парк байгуулах

  • Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах

  • Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт

  • Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах

  • “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах

  • Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах

  • Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах

  • Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хотын иргэн 2015-12-01 103.26.193.144

Энэ сэдвээр санал асуулга авах арай эрт байнаа.Эхлээд хотынхоо машины зам, явган хүний, дугуйн замаа яаж ард иргэдээ аюулгүй тайван зорчих ажлуудыг хиймээр байна.Мөн гүүрэн гарц нүхэн гарцуудыгаа олшруулмаар байна.Нэг ч согтуу ,хурд хэтрүүлдэг жолооч явах вололцоогүй болтол хуулиа чангтгах одоогийн хууль давруулаад байгаа хууль.Болж өгвөл явган алхмаар байх юмЯвган хүний зам нь яг замынхаа хажууд нарийхан ор нэр төдий ширүүн машин хажуугаар дайрчих гээд тайван алхах боломжгүй дээр нь машиний утаа угаараар нь амьсгалах бүр хэцүү жоохон хүүхдүүдээ хөтлөөд явж байгаа харагдах нь яана даа эрүүл өсөх ч боломжгүй гэж бодогдох гэр хорооллын тухай ярихийн ч хэрэггүй зөвхөн зорчих замын асуудал ийм байхад метро энэ тэр холоос хол асуудал. машинийтүгжээ аюулгүй зорчих нийтийн тээврээ эхлээд шийдээд гөгөх асуудлаа шийдчихээд дээрхи мөрөөдлөө шийдэхэд болно. зөндөө зөндөө замын асуудал байна.Метро зөвхөн хотын төвийн ажил.төв замаас гаднах ийш тийш замуудаа хараач гэж чин сэтгэлээсээ зөвлөмөөр байна.Байшин барилга яах вэ замаа хааж ирээд босгоод байна