Орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/876 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 6 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.  

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.  

Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-01 122.201.22.166

ганц компанид өгч болохгүй зурагаа гаргаад гудамж талбайгаа гаргаж зураглаад нөхцөлөө өгөөд олон компанийг зэрэг оруулах хэрэгтэй.ганц хармааны хүндээ өгөөд тэр нь удаад шившиг бүү бол.нөхцөл шаардлагаа тодорхой өг. газрыг үнэгүй өгөөд нөхцлөө ард түмэнд ашигтай байхаар дэлхийд нийцсэн хороолол бариулаач сад цэцэрлэгээ замаа дэлхийн жишигт нийцүүл.16 давхараас нам бариул болохгүй тэгвэл ашиг гарна

99 2015-12-01 103.9.90.2

хотын захиргаагаа тийш нь нүүлгэнэ гэсэн яасан үлгэр болсон уу? Хариу өгөөч? Би тэрний сургаар тэнд өчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийчихээд хшүлээгээд суууж байна?