Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ | News.MN

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийж болзошгүй газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.

Хяналт шалгалтаар Баруунбаян-Улаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан тус сумын иргэд болох Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayanhongoriin irgen. 2020-04-20 202.126.89.226

Bayankhongor aimgiin Bayan-Ovoo sum Altan-Us nertri gazart Enhtaivan gegch, nutgiin ner ni Pambaga eruul gazriig sendiilj olon jil alt uhsan. Uye uyiin zasag darga nar buyu AN-n Jargalsaihan, MAN-iin Batjargal nar hahuuli avaad uhuulaal bga daa. Mongo huchtei gedgiin gants l jishee. Ulsiin maani, undsen huulind bichisneer bol bidnii omchiig ene buzar luivarchin uhaad tsuslaad duuslaa. Shalgaad togtoogood uhsan altiig ulsad tushaalgah honshoortoi eh oronch algaa. n****.

Avatar

АЛЬ ГИШҮҮНИЙ УУРХАЙ ЮМ БЭ ҮНЭНИЙГ НЬ БИЧЭЭЧ. 2020-04-20 103.57.93.221

АЛЬ ГИШҮҮНИЙ УУРХАЙ ЮМ БЭ ҮНЭНИЙГ НЬ БИЧЭЭЧ. СОНГУУЛИЙНХАА МӨНГИЙГ ОЛЖ БАЙГААГ ӨВӨРХАНГАЙЧУУД БҮГД МЭДНЭ

Avatar

Зочин 2020-04-20 64.53.234.130

ovorhangai aimgiin udirdlaguud chini suljildsen homhoi hulgaichuud shuudee togtohbayariin burduulsen buleg hulgaichuud l gesen ug

Avatar

У 2020-04-20 103.26.195.160

Нөгөө мундаг эх орончид, босоо мосоо ч бил үү төрийн бус байгууллагууд энэ "нинжа" нартай тэмцээчээ. Шантажлаад мөнгө өгдөггүй болохоор тэмцдэггүй юм уу? Одоо бол нинжа нар муухан компаниас илүү техник хэрэгсэлтэй болчихсон бөгөөд ямар ч нөхөн сэргээлт хийдэггүй тул ад үзээд байдаг лиценз эзэмшигч компаниудаас ч илүү хохирол байгальд учруулж байгаа ш дээ. Хулхи эх орончинд хаана байнаа?

Avatar

zochin 2020-04-20 150.129.141.55

ZA ODOO BUR DURAARAA YUM BOLOKH NI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж