Монгол Улсын заан Д.Бумбаяр Увс аймгийнхаа Музейн сан хөмрөгийг баяжуулахад зориулж Монголын утга зохиолын ноён оргил, ардын аман зохиолын дээжүүдийг алт, мөнгөн флашинд буулган, эх хувиар нь бэлэглэжээ.
Уг флашинд Жангарын 13 баатар, Гэсэрийн 50 баатрын тухай орчин цагийн туульчдын хайлсан бичлэгүүдийг Монгол туургатны хэмжээнд тууль хайлж байгаа орчин үеийн туульчдын бүтээлтэй нэгтгэн оруулсан байна.
Увс аймгийн Музейн хамт олон Жангар, Гэсэрийн туулийг залуу хойч үедээ сурталчлан таниулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын заан Дамирангийн Бумбаярт талархал илэрхийлжээ.
Б.ЖАРГАЛ