Мөнгө нь дууссан зургаан жуулчин агуйд амьдарч байжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Мөнгө нь дууссан зургаан жуулчин агуйд амьдарч байжээ

Мөнгө нь дууссан зургаан жуулчин агуйд амьдарч байжээ

Зургаан жуулчин Энэтхэгт мөнгө нь дууссаны улмаас агуйд амьдарч байсныг цагдаа нар олж, хотын ойролцоо карантилжээ. Дээрх жуулчид франц, америк, украйн, турк, балба иргэд бөгөөд дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж. Тэд Уттараханд мужийн Ришикеш хотын ойролцоох агуйд гуравдугаар сарын 24 буюу хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн бүгжээ.

Жуулчдаас өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэднийг одоо Сварг Ашрамруу нүүлгэн шилжүүлж, 14 хоног тусгаарлах аж. “Хөл хорио тогтоохоос өмнө тэд Муни Ки Рэти мужийн зочид буудалд байрлаж байсан ч мөнгө нь дууссан учир агуйд очиж амьдарсан байна. Гэхдээ тэд хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлсдээ зориулж мөнгө хадгалсан байсан. Балба жуулчин бусдадаа хоол хүнс авахад тусалж байжээ” хэмээн байцаагч Ражендра Синг Катейт ярьжээ.

Энэтхэг гуравдугаар сарын сүүлээс эхлээд хатуу хөл хорио тогтоосон. Түүнчлэн ард иргэд шаардлагатай хүнс, эмийн бүтээгдэхүүн авахаар гэрээсээ гарахаас бусдаар гарахыг хориглосон билээ. Хөл хорио дөрөвдүгээр сарын 15-нд дуусах байсан ч тавдугаар сарын 3 -ныг хүртэл сунгагдсан юм.

Энэтхэгийн аялал жуулчлалын газраас мэдээлж буйгаар бол Ришикеш хотод ойролцоогоор 700 жуулчин гацсан байна. Иймд засгийн газраас “Stranded in India” сайт нээж гадаадын жуулчдыг засгийн газартайгаа шууд холбоо барих боломжтой болгосон билээ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
12
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж