ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын бохирдлын гол шалтгаан болдог диоксид азотын агаар дахь хэмжээ хөл хорио тогтоосноос хойш 1.5 дахин буурсныг “Сити Эйр” компанийн тэргүүн Дмитрий Чубаров хэллээ.
"Хөл хорио тогтоохоос өмнөхөн сансрын хиймэл дагуулаас авсан зургийн хөл хорио тогтоосноос хойших 14 хоногийн зурагтай харьцуулахад NO2-ын хэмжээ 1.5 дахин буурсныг харж болохоор байна. Агаар бохирдуулагч бүхий л бодисын хэмжээ буураагүй ч энэ үзүүлэлт бол мэдэгдэм байгаа юм” хэмээн Дмитрий Чубаров РИА Новости-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Диоксид азотыг ялгаруулагч гол хүчин зүйл нь автомашинууд юм. Хөл хорионы улмаас иргэд хувийн машинаа унахгүй, хотын нийтийн тээврийн хэрэгслийн тоог бууруулсан нь ийнхүү нөлөөлсөн байна. Москва хотын замын хөдөлгөөний ачаалал 50 хувиар буурчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ