Covid-19-ийн цар тахлын улмаас Москва хотын зарим барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 18-аас тавдугаар сарын 1 хүртэл түр зогсоолоо. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын ажлыг түр зогсоосон юм.
Хэдийгээр барилгын ажлыг түр зогсоосон ч компаниуд ажилчдаа халж, цомхотгохгүй байхыг уриалж байгааг Москва мужийн Барилгын хяналтын газрын Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Артур Гарибян РИА Новости агентлагт өгсөн тодруулгадаа дурджээ.
ОХУ-ын Засгийн газрын баталсан Үндэсний хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй объектууд, мөн эрүүл мэндийн чиглэлийн барилгуудын ажил хэвийн үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ