Москва хот 9,65 тэрбум рублийн татварыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Москва хот 9,65 тэрбум рублийн татварыг хойшлуулав

Москва хот 9,65 тэрбум рублийн татварыг хойшлуулав

Covid-19 цар тахлын улмаас ОХУ-ын ихэнх бүс нутаг хөл хорионы дэглэмтэй байна. Ялангуяа нийслэл Москва хотод халдварын тархалт өндөр байгаа юм. Хөл хорионы дэглэмээс шалтгаалан олон компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон бөгөөд ОХУ-ын Засгийн газрын зүгээс эдийн засгийн хувьд дэмжих зорилгоор татвар төлөлтийн хугацааг хойшлуулахаар болсон.

Москва хотын захиргаанаас мэдээлж буйгаар, нийслэл хотын хэмжээнд 9.65 тэрбум рублийн татвар төлөлтийн хугацааг хойшлуулжээ. Нийтдээ Москва хотын 11 мянга 300 аж ахуй нэгж татвар төлөлтөө хойшлуулж байна. Газрын татвар, өмчийн татварын төлөлтийг он дуустал хойшлуулжээ.

Москва хотын Захирагчийн Эдийн засгийн бодлого, газар, өмчийн харилцаа хариуцсан орлогч Владимир Ефимовын хэлснээр энэ арга хэмжээ нь аж ахуй нэгжүүдэд он дуустал хөрөнгө, бололцоогоо дахин хуваарилах, үүссэн онцгой нөхцөл байдалд бизнесээ тохируулан өөрчлөх боломжийг олгох юм.

Москва хотын Захирагч Сергей Собянин нийслэл хотын эдийн засгийг аврах гурав дахь багц арга хэмжээгээ өнгөрсөн долоо хоногт зарласан бөгөөд төрөөс дэмжлэг авах компани, аж ахуй нэгжүүдийн тоо илүү өргөтгөв.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж