"Covid-19" өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно | News.MN

"Covid-19" өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно

"Covid-19" өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно

"Covid-19" өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно

Тусгайлан сургасан эмнэлгийн нохой нь оношлуурын хомсдолтой тулгараад байгаа олон орны асуудлаас гарах гарц байж болох юм. Ноход цагт 750 хүн үнэрлэх боломжтой хэмээн эмнэлгийн нохой сургагч компанийн захирал ярьжээ.

Энэхүү хачирхалтай шийдлийг Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургууль, Дурхам их сургууль болон эмнэлгийн нохой сургагч байгууллага хамтран олсон байна. Тэд гуравдугаар сарын сүүлээр нохой "Covid-19" өвчнийг бусад өвчнөөс ялгаж чадах эсэхийг тогтоох туршилтын төсөл боловсруулжээ. Анхан шатны туршилт амжилттай болвол үргэлжлүүлэн эхний ээлжинд зургаан нохой сургах төлөвлөгөөтэй аж.

Сургалтыг нохойнд халдвартай хүний маск үнэрлүүлэх аргаар явуулах бөгөөд цаашлаад нохойны гоц сайн үнэрлэх чадвар коронавирусийн өвөрмөц үнэрийг таних боломжтой эсэхийг олж тогтоох зорилготой гэнэ. Үүнээс өмнө энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд хэдэн долоо хоног туршилт хийх шаардлагатай гэжээ.

Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургуулийн өвчний хяналтын тэнхимийн дарга профессөр Жэймс Логан “Коронавирусийн үнэрийг илрүүлэх туршилтын эхний өдрүүд үргэлжилж байна. Одоохондоо бид коронавирус үнэртэй эсэх, үнэртэй бол чухам ямар үнэртэй эсэхийг тогтоогоогүй байна. Гэхдээ бусад амьсгалын замын халдварт өвчин бидний биеийн үнэрийг өөрчилдөг. Тиймээс бидний туршилт боломжтой гэсэн үг. Хэрвээ амжилттай болвол нохой тэр үнэрийг ялгах нь гарцаагүй. Энэ бол оношлуурын хомсдолоос гарах шинэ арга” хэмээн ярьжээ.

Эмнэлгийн ноход аль хэдийнэ хорт хавдар, хумхаа, Паркинсон зэрэг өвчнийг оношилж чаддаг болох нь батлагдаж, зарим эмнэлгүүдэд ажиллаж эхэлсэн билээ. Эмнэлгийн нохой сургах байгууллагын Ерөнхий захирал Клейр Гүэст “Нохойг сургаснаар хүний өвчин оношлох тал дээр аль хэдийнэ маш олон амжилтад хүрсэн. Тиймдээ ч би ноход коронавирусийг үнэрлээд таньж сурна гэдэгт итгэлтэй байна. Оношлуурын нөөц бага байхад зуу зуун хүнийг нэг дор шинжилж чадахгүй. Харин нохой нэг цагт 750 хүн үнэрлэж чадна. Халдвар авсан хүнийг шуурхай оношилж чадвал өвчний тархалтыг бууруулахад маш их нэмэр болно” хэмээжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 122.201.19.99

teneg Sanaa bna yagaad gevel koronootoi huniig unerlehdee bied ni hureltsej unerlene za tegeed hoshuundaa haldvar teegeed haldvaraa haraaj uguh ni dee zailuul.

Avatar

зочин 2020-04-20 192.82.72.114

Нохой нь өөрөө вирус тээгч болоод халдвар тараагаад эхлэвэл баларсан юм болно биз дээ, осолтой тоглоом байна даа

Avatar

MOGEUH 2020-04-20 202.55.188.41

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-20 207.6.112.23

Baruuniihan iim sh dee. Hudlaa aman deeree amitan hamgaalna, mah idehgui ch geh shig dan hudlaa huzna tegsen mortloo haldvartai mask nohoind unertuuleed baihdaa yahav dee. Buzar yumnuud, ter lab-iin sudalgaa hiij bgaa geh gemt etgeeduud bugd COVID-oor uhne dee.

Avatar

Зочин 2020-04-20 203.91.115.48

нохой нь халдвар тусдаггүй юм байхдаа

Avatar

ZOCHIN 2020-04-20 1.159.148.175

750 TESTNII OROND SURGALTTAI NOHOI …..1 MASKNII UNE HED YM BOL ANGLID

Avatar

Зочин 2020-04-20 202.179.26.44

Нохой нь өөрөө covid-оор өвчилчих вий дээ. Нохой халдвар авсан хэдэн тохиолдол гарсан даа

Avatar

Зочин 2020-04-20 64.119.22.99

Больдоо чи кх кх кх

Avatar

Od 2020-04-20 182.160.33.159

Unereer halvbarladag ym bolov uu? Yadag bol. Haldvargui ovchiniig bol onoshildog l ym bn gaihamshigtai amitan shuu. Hun torlohrond asar ih tus boldog. Dainii ued ch bolj baisan enkh tsagt ch tus bolood l yvj bn. Muu hunees hol DEER

Avatar

Зочин 2020-04-20 202.21.107.123

а**х нь дээ. Шинжлэх ухаанч байнаа.

Avatar

Зочин 2020-04-20 203.98.77.101

Нохой нь өөрөө халдвар аваад юун үнэрлэхтэй манатай ккккк. Тэгээд үхчих байх аа даа.

Avatar

үнэрлээд 2020-04-20 202.9.46.180

халдвар авчих байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж