Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна   | News.MN

Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна  

Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна  

Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна   

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг  3, 4-р гудамж,  хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт 4.230 м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн 24 дүгээр хорооны Жаргалантын 1, 2, 3, 4, 5 дугаар хэсэг,   Жаргалантын  10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийн  нийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшлэв хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-20 203.91.115.47

Ингэж хусаж тэгшлээд хэрэггүй ээ. Бөөн сул шороо, бороо орохоор урсаад алга болно. Олон гудам хусаж тэгшлэхийн оронд нэг гудмыг хатуу хучилттай болгох нь илүү үр дүнтэй.

Avatar

asdf 2020-04-20 192.82.66.42

ulaanbaatariin toos shoroonii gol eh uusver

Avatar

mgl 2020-04-20 202.9.40.62

irged naad shoroon zamtai gudmuudaar toos manargan davhildaad mash hemjeenii toos agaart tsatsaj baina. Deerees ni boroo orohoor shoroo ni usaar zam ruu orood hatahaar mun l mash ih toos tsatsagdaj baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж