Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдэгдэл гарган Мэдисон-скверийн ойролцоох нэгэн байшингийн дээвэр дээр байгаа хүмүүсийн дүрс бол баримал ба тэд амиа егүүтгэгч биш гэдгийг тайлбарлаж өгчээ. Үнэн хэрэгтээ тэр нь Британийн нэртэй барималч Энтони Гормлийн бүтээлүүд ажээ. Громли Манхэттены байшингуудын дээвэр дээр 31 баримал байрлуулах ба тэдний 27 нь дээврийн эрмэгт байрлуулагдах гэнэ. Гомли өөрийн баримлуудыг 2007 онд Лондоны байрнуудын дээвэрт байрлуулж байхад олон хүн цагдаад утасдан амиа егүүтгэхээр үсрэх гэж байгаа хүмүүсийн тухай мэдээлж байлаа. Барималч өөрөө хүмүүсийг өдөөн хатгахын тулд баримлуудаад улам ч захад нь байрлуулна гэж мэдэгдэв. Түүний тэр дээврийн үзэсгэлэн 400 мянган ам.доллараар үнэлэгджээ. Громлийн хамгийн цуутай бүтээл нь “Хойд зүгийн сахиусан тэнгэр” нэртэй. Тэр 20 метрын өндөр хөшөөний далавч нь 54 метрын урттай ба баримал Хойд Англид байдаг