Энэтхэг: Хөл хорио сулруулсан өдөр хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдэв | News.MN

Энэтхэг: Хөл хорио сулруулсан өдөр хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдэв

Энэтхэг: Хөл хорио сулруулсан өдөр хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдэв

Энэтхэг: Хөл хорио сулруулсан өдөр хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгийн засгийн газар өнөөдөр/2020.04.20/ хөл хориог сулруулан зарим үйлдвэр, хөдөө аж ахуйн газруудын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Гэвч хөл хорио сулруулсан эхний өдөрт Энэтхэгт өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор нийт 1553 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан энэтхэгчүүдийн тоог 17 мянга давууллаа. Харин нас барсан хүний тоо 543 болсон байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Энэтхэгт зургадугаар сараас нааш халдварын тохиолдол буурахгүй аж.

Энэтхэг гуравдугаар сарын 24-нөөс эхлэн хөл хорио тогтоож, нэн шаардлагатай бус бүх үйл ажиллагаа, ажлуудыг хааж, өдөр тутмын цалингаар амьдардаг ажилчид, цагаачид, ядуусын амьдралыг эрсдэлд оруулсан билээ. Мөн аялагч, жуулчдыг ихэнхийг нь хоосон сургуулиуд болон бусад хоосон барилгуудад 14 хоног карантилсан юм.

Өнөөдрөөс эхэлж үйл ажиллагааг нь хязгаарласан зарим үйлдвэр, фермийг буцаан ажилд нь оруулж, ажилчдыг хоорондоо зай барин, эрүүл мэндийн шаардлага ханган ажиллахыг тушаасан байна. Мөн түүнчлэн цагаач ажилчдад ч муж дамнан явж, ажил олдсон үйлдвэр, фермдээ ажиллахыг зөвшөөрчээ.

Ийнхүү гангийн, газрын тос боловсруулах үйлдвэр, мал, хөдөө аж ахуй, тоосгоны үйлдвэр зэрэг дахин ажиллаж эхэлсэн ч бусад нь хөл хорионд хэвээрээ үлдсэн байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 149.205.250.155

Энэтхэгт хөл хорио тогтоох хэрэг байна уу!. Зүгээр л олон хүний бөөгнөрлийг хориход болохын бишүү. Угаасаа л уулзаж учирж л байгааш дээ ажил хаасан хаагаагүй. ХҮн сүрэгийн бөөгнөрөл дунд амьдарч байжийж.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.191.183

Энэтхэгт урт богино хугацааны сургалтад сурч байгаа иргэдийг авчрах болому б
айна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж