2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 39,032,569.40 төгрөгийн үнийн дүн бүхий 250,225 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB +6.95%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +2.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК (SHG -14.00%) болон "Азьк" ХК (ALD -13.86%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.09 хувиар өсч 16731.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,456,388,375,224.65 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ