Эрх баригчдын эргэж буцсан шийдвэр | News.MN

Эрх баригчдын эргэж буцсан шийдвэр

Эрх баригчдын эргэж буцсан шийдвэр

Эрх баригчдын эргэж буцсан шийдвэр

Манай эрх баригчид заримдаа хэлснээ хэлээгүй болгон мэлзэж чаддаг гайхалтай чадвараа ганган харуулдаг. Ерөнхий сайд өнөөдөр ард иргэдийнхээ төлөө “мэргэн санаа” олж, мэдэгдэл хийлээ гэхэд маргааш нь, эсвэл бүр цагийн дараа ч тухайн мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэж төөрөлдүүлж орхих нь бий.

Ерөнхий сайд, танхимын гишүүд нь зөрүүтэй мэдээлэл хийх нь гэм биш зан болсон гэлтэй. Хамгийн ойрын жишээ дурдахад, нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгж компаниудыг бүрэн чөлөөлөх асуудлаар зарим салбарын сайд Ерөнхий сайдын мэдэгдлээс зөрүүтэй мэдээлэл хийж буй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зарласан Эдийн засгийг дэмжих Засгийн газрын арга хэмжээ 21 хоногийн дараа албажсан. Уг арга хэмжээнээс нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь дөрөвдүгээр сарын 1-нээс хойш нийт зургаан сарын хугацаанд бүх арга хэмжээг нийгмийн даатгал болон ХХОАТ-аас чөлөөлөх тухай шийдвэр байв.

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд танхимынхаа зарим гишүүний хамт мэдээлэл хийхдээ, ард иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгж компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх арга хэмжээ авч байна. 26 хувийн татварыг бүх аж ахуйн нэгж, зургаан сарын хугацаанд тэглэж байна” хэмээн мэдэгдсэн. Цар тахлын үед санхүүгийн хүндрэл, эрсдэлд орсон аж ахуйн нэгжүүдэд нуруун дээрээс нь хүнд ачаа буулгасан мэт таатай санагдсан биз ээ. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар түүнээс зөрүүтэй мэдээлэл өгсөн нь нийгэмд эргэлзээ үүсгэсэн билээ.

Тодруулбал, С.Чинзориг сайд нийт 45 мянган ажил олгогч хөнгөлөлтөд хамрагдана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ “Үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгж дээрх хөнгөлөлтөд хамаарах хууль гарсан. Манайхны гаргаж буй тооцоогоор 45 мянга орчим ажил олгогч, 700 мянган даатгуулагч хөнгөлөлтөд хамрагдана. Нийт 800-900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ гэсэн тооцоотой байгаа” гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд 108 мянган аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь шимтгэл төлөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь иргэдийг бүр гайхашруулж, өөрт нь итгэх үү эсвэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнд итгэх үү гэсэн хоёр замын зааг дээр аваачив.

Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдгаас 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, үлдсэн 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллээс харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй тул алтны компаниуд татвараа төлнө гэсэн мэдээллийг эх сурвалж өгч буй юм.

Бас нэг жишээ дурдахад, эрх баригчид цар тахлын үед иргэдийг автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах мэдээлэл өгсөн нь иргэдийн дургүйцэл бухимдлыг төрүүлсэн билээ.

Энэ сарын 12-ны Ням гаригт Онцгой байдлын Ерөнхий газрын /ОБЕГ/ дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийх үеэр “УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” хэмээн ярьсан юм. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, багагүй шүүмжлэл цахимд өрнөсний дараа дээрх шийдвэр “хүчингүй” бол, мэдээлэл түгээсэн “этгээдүүд” буруутан болоод өнгөрсөн билээ. Дээрх мэдээллийг удалгүй албаны хүн үгүйсгэж, тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй хэмээн мэдэгдсэн юм.

Өмнө нь Улсын онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал энэ сарын 10-ны өдөр 437 тоот албан бичиг үйлдэж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хаяглан, шинэ коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүйтэй холбогдуулан нийслэл, аймгийн төвүүдэд автотээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал мөрдүүлж ажиллах шийдвэр гаргахыг чиглэл болгож байгаагаа мэдэгдсэн байв.

Иргэдийг автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчуулна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж, нийгмийн сүлжээний хэрэглэгчид эрх баригчдын болон Засгийн газрыг илтэд буруушаасан юм. Түүний дараа эрх баригчид тэгш, сондгойгоор зорчуулахгүй гэсэн мэдээлэл хийсэн билээ.

Цухас дурдахад ийм бөгөөд эрх баригчдад нэг нь нөгөөгийнхөө шийдвэрийг үгүйсгэж, сошиал хэрэглэгчид дэмжвэл чигээрээ зүтгэж, байдал эвгүйтвэл шийдвэрээсээ ухардаг “мода” дэлгэрсэн үү гэлтэй. Тэд ард иргэдээрээ ингэж "наадах арга" олоогүй байлтай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2020-04-20 49.0.212.169

Энэ бичсэн хүнийг өөрийг нь ажиллуулахсан, сатийгүй юм байхаа, хэ хэ … нөгөө саранд хуцах билүү болж байна уу, бүтэж байгаа юмыг дэмжих ухаан үгүй юм шиг ээ.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.82

Манай х** толгойтын нөгөө тахлын үеийн 1000 хүнийг хамарсан нийтийн сургуулилтыг яагаад дурьдахгүй байна? Ганган шийдвэр шүү дээ. Зөвхөн Монголын засгийн тэргүүн тэр дундаа Хэнтийн 3 тэнэгүүдээс л гарах шийдвэр мөн биз?

Avatar

Зочин 2020-04-20 72.205.128.3

Uuganbayr gej neg yum uuriigee UOBEG-iim darga geed baihiim, vnendee bol orlogch ni biz dee! Setgvvlchiin anduursniig “eruultei yum” gej bna genelee.

Avatar

Зочин 2020-04-20 202.55.188.33

Цалингааас НДШ суутгасан байна шдээ худалчууд аа

Avatar

zochin 2020-04-20 58.109.161.167

Sain ajillaj bgaa shuu Aldaa dutagdal bdg l bh harluulah amarhan

Avatar

123456 2020-04-20 64.119.18.140

Sarangerel saidad itgeh itgel alga.Ingej bidniig udaan barih n hend ashigtai baina.Bi yilchilgeenii salbariih odor bur bayar nair naadam baival nadad l lav goe bna dandaa iim baigaasai orlogo ashig ihtei l baival goe.Oo bas deer n humuuseer hundluuleed ner turtei

Avatar

Зочин 2020-04-20 124.158.90.56

Улсын онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал гуай ямар нэгэн шийдвэр гаргахдаа төрийн бусад эрх бүхий байгууллагуудтай үүссэн нөхцөл байдлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцөж байж шийдвэрээ гаргахгүй өөрөө тухайн асуудлыг дангаар шийдвэрлэхээр том толгой гаргаж нийгмийг бухимдуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж