"Тавантолгой түлш" ХХК-ийг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

"Тавантолгой түлш" ХХК-ийг шүүхэд өгөв

"Тавантолгой түлш" ХХК-ийг шүүхэд өгөв

Сайжруулсан түлшинд угаартаж нас барсан хүүхдийн ар гэрээс “Тавантолгой түлш” ХХК болон Засгийн газрыг өнөөдөр /2020.04.20/ иргэний шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн иргэн Л. Галбадрахын охин болон гурван настай зээ 2019 оны 10-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө угаартжээ. Тухайн үед зээ охин нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Охин Г.Уянга нь угаартаж, олон цаг хэвтсэнээс болж зүүн хөлийн судас боогдож хагалгаанд оржээ. Одоогийн байдлаар хөлний ул үрэвсэж, цоорсон байдалтай дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Иргэн Л.Галбадбадрах “Тухайн хэрэг үйл явдал болсны дараа "Тавантолгой" ХХК-иас ямар ч мэдэгдэл хийгээгүй. Улаанбаатар хотын засаг дарга оршуулгын зардалд арван сая төгрөг, эмчилгээнд найман сая төгрөг өгсөн. Охиноо хөл дээр нь босгож авахын тулд л нэхэмжлэл өгч байна. Бид энэ хэргийг ингээд мартуулахыг хүсэхгүй байна” гэлээ.

Хуульч Н.Ариунболд “Тухайн үед төрөөс болон утаагүй түлш үйлдвэрлэдэг "Тавантолгой түлш" компаниас ямар нэгэн арга хэмжээ авах болов уу гэсэн үүднээс иргэний шүүхээр явалгүй харзнаж байлаа. Иргэний хуульд зааснаар хувь хүний эрүүл мэнд, амь насанд болгоомжгүй болон санаатай үйлдлээр хохирол учруулсан асуудлыг иргэний шүүхээр шийдүүлж болдог. Нэгэнт эрүүгийн журмаар хэрэг үүсгэж шийдэгдээгүй учраас иргэний шүүхэд гомдол гаргаж байна.

Талийгаач охины задлан шинжилгээний хариу угаарын хийнээс болж нас барсан гэсэн дүгнэлттэй гарсан. Талийгаачийн ээж Г.Уянга угаарын хийнээс хордож, биед нь гэмтэл учран, хөдөлмөрийн чадвараа 69% хүртэл алдсан гэх дүгнэлт гарсан. Гэсэн хэдий ч хууль хяналтын байгууллага шалгахгүй дарах маягтай таг чиг боллоо. Шүүхэд өгнө гэсэн мэдээлэл гарсны дараа "Тавантолгой түлш" ХХК-иас над руу хэд хэдэн удаа залгаж, уулзаж ярилцан, тохиролцье гэсэн. Хүний амь насаар тохиролцдоггүй юм гэж хэлмээр байна” гэв.

Аливаа бүтээгдэхүүнийг зах зээлд нийцүүлэхдээ яаж хэрэглэхийг нь тайлбарладаг, дээрээс нь буруу хэрэглэвэл ямар аюул нүүрлэж болохыг анхааруулах байдлаар сав, баглаа боодол дээр нь зааж өгөх ёстой байдаг. Тэгж өгөөгүйн улмаас хүмүүс энгийн нүүрс шиг түлээд угаартсан болгоомжгүй үйлдлээр хүний амь насанд хүрсэн гэдэг утгаар "Тавантолгой түлш" ХХК болон хэрэгжүүлэгч Засгийн газрыг холбогдуулж Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэлээ.

Мөн угаарын хийд хордсон иргэд, тэдний ар гэрийнхэн 93205233 утсаар хуульч Н.Ариунболдтой холбогдоорой, "Хамтдаа тэмцье”  гэж уриалж байна гэв.

Г.ЭНЭБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж