Дэлхийн оддын нэгдсэн цахим тоглолтоор 128 сая ам.долларын хандив цуглажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн оддын нэгдсэн цахим тоглолтоор 128 сая ам.долларын хандив цуглажээ

Дэлхийн оддын нэгдсэн цахим тоглолтоор 128 сая ам.долларын хандив цуглажээ

Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчид хамтран найман цагийн турш цахим тоглолт хийсэн билээ. Тус тоглолтын үеэр нийт 127.9 сая ам.долларын хандив цуглаж, ДЭМБ-д хүрсэн байна.

Лейди Гага, Стиви Уондер, Роллинг Стөүнс тэргүүтэй одод “Нэг дэлхий: Гэртээ хамтдаа” тоглолтод нэгдэж, гэр гэрээсээ ая дуугаа өргөсөн юм. Тоглолтыг “Дэлхийн иргэн” хөдөлгөөн ДЭМБ-тай хамтран зохион байгуулжээ.

Цахим орчинд шууд цацагдсан тоглолтын дараа “Дэлхийн иргэн” хөдөлгөөн твиттер дээрээ нийт 127.9 сая ам.доллар цугларсныг мэдэгдээд, бүх хүнд баяр хүргэжээ. Түүнд нь Лейди Гага “Энэ үйл явдлын нэг хэсэг болсноороо маш их бахархаж байна” хэмээн хариулсан байна.

Тоглолтыг ямар нэг хөрөнгө босгох болон бусад зорилгоор бус, харин гэртээ хариуцлагатай байгаа нийт ард иргэд болон цар тахалтай завгүй тэмцэж буй ажилчдад урам зориг өгөхөөр зохион байгуулжээ.

Тоглолтод нэгдсэн бүх од дуугаа дуулахаас өмнө эрүүл мэндийн салбарт амь насаараа дэнчин тавьж, хүн төрөлхтнийг аварч буй эмч нарт талархлаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж