Шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээнэ | News.MN

Шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээнэ

COVID-19

Шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээнэ

Шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээнэ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор ойрын хугацаанд чанарын шаардлага хангасан цөөн тооны сургалтын төвийг нээх үү гэдэг асуудал яригдаж буй.

Энэ талаар хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор сургалтын төвийг нээх асуудлаар холбогдох байгууллагуудтай холбогдож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шаардлага хангасан сургалтын төвийг нээнэ” гэлээ. Мөн халдварт өвчний тархалтын үед аль болох олон хүн нэг дор зорчихгүй байхыг анхаарч байгаа тул хязгаарлалт хийхгүй. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл дугаарын хязгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэлээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүд гудамжаараа нэгдэж дэд бүтцэд холбогдох боломжтой. Харин нийслэлээс айл бүрийн хашаанд дэд бүтцийн шугам татах боломжгүй гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэллээ.

Сэлбэ дэд төвийн 29 мгб хүчин чадалтай дэд станц удахгүй ашиглалтад орно. Тус газрын үйл ажиллагаатай танилцахад зарим гүйцэтгэлийн ажил хангалтгүй байна гэдгийг хотын дарга С.Амарсайхан онцлов. Зарим гүйцэтгэгч компаниуд явган хүний замыг шинэчлэхэд шаардлага хангахгүй байгаа тул чанартай зам хийх үүрэг өглөө.

Улаанбаатар хотын захирагч С.АМАРСАЙХАН

-Эзний ёсоор сэтгэлээрээ ханддаг байдал хаа сайгүй дутагдаж байна. Тендер авсан нэрээр төсөв хөрөнгөөр завших, чанаргүй бүтээгдэхүүн шахдаг байдал их байна. Аж ахуйн нэгжүүдэд ч бас энэ шаардлагыг тавина. Иргэдийн хувьд зураг төслийн дагуу дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч байна гэх гомдол мэдээлэл ирүүлж байна. Чанарын шаардлага хангахгүй байрыг хүлээж авснаар жил ч болохгүй хана, тааз нь нурж байна. Тиймээс цаашид улсын комиссын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага гарч байна. Иргэдийг хохироосон албан тушаалтан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх болно. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан хариуцлагагүй ажиллаж байна. Болж бүтэж буй жаахан ажлаа дөвийлгөдөг асуудал хаа сайгүй байна.

Зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор сургалтын төвийг нээх асуудлаар холбогдох байгууллагуудтай холбогдож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шаардлага хангасан сургалтын төвийг нээнэ.

Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр, иргэд хариуцлагатай байгаа ч анхаарах олон асуудал байгаа аж. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авчээ.

ЯАРМАГ ДАХЬ ЭМНЭЛГИЙН 100 ОРЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 

Энэ сарын сүүлээр Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Халдварын бэлэн байдлыг хангах сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Яармагт баригдаж буй эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм байна. Энэ сарын сүүлээр эхний 100 орыг ашиглалтад оруулна.
ЯПОН-МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛНЭ
Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах АШУИС-ийн Япон-Монголын хамтарсан эмнэлэг Баянзүрх дүүргийн 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Зарим эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, амьсгал дэмжих аппарат шаардлагатай байгаа тул нийлүүлэхээр төлөвлөж байна. Зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Тус эмнэлэг нь 100 гаруй өвчтөн хүлээн авах боломжтой. Хотын баруун, зүүн захад төвлөрсөн байдлаар халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч бэлтгэл ажлыг хангана.
ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ ИРГЭД ШААРДЛАГА ТАВИХ ЭРХТЭЙ
Нийслэлийн 1300 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн үүрэг хэрэгжүүлж эхэллээ. Олон нийтийн цагдаа нар ахуйн ариун цэвэр сахиулах, хууль журам мөрдүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулснаар тодорхой хэмжээнд цалинг нь нэмэгдүүлжээ. Хэсгийн ахлагчид жилд нэг удаа цалинтай амрах эрхтэй болсон байна. Иймд иргэд ч бас олон нийтийн цагдаа нарт шаардлага тавьдаг байхыг Хотын дарга С.Амарсайхан тодотголоо. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн есөн товчоодод хяналт тавьж ажиллаж байна. Нийт 122 алба хаагч орж, гарч буй иргэдийн бүртгэлийг хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 мянга автомашин хот руу орж иржээ.
БАЯНХОШУУ, ЖАНЦАН, ХАНЫН МАТЕРИАЛЫН 11 МЯНГАН АЙЛ ДЭД БҮТЦЭД ХОЛБОГДОНО
Гэр хорооллын дахин төлөвлөлт, орчин нөхцөлийг сайжруулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Ханын материалын дулаан дамжуулах дэд станцын ажил дуусч, тавдугаар сард ашиглалтад орно. Баянхошуу, Жанцан, Хилчин хотхоны орчмын 11 мянган айл өрх дэд бүтцэд холбогдоно. Одоогоор 5000 га талбайг чөлөөлсөн. Зарим айл өрхүүд хашаагаараа нэгдэж, дэд бүтцэд холбогдох боломж бүрдэх аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 192.82.70.216

Энэ даога залуу хавар болохоор сэтгэл санаа нь тогтохгүй болоо юудаа. Гүүр зам энүүгээр тэрүүгээр гиюүрсэн байдалтай яваад байх болж.

Avatar

zochin 2020-04-20 192.82.77.130

Baar karaoke neej l tenegtev

Avatar

сургуулийг бас 2020-04-20 202.9.46.10

тэгвэл сургуулийг ч нээх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-20 103.229.120.217

Олон нийтийн цагдаа гэхээр хуучны дайнтай кино санаанд орлоо гартаа даавуу зүүсэн нөхдүүд өөрсдийнхөө хүмүүсийг фашистуудад барьж өгч алуулдаг олон кино байдаг даа шүгэл үлээхээр нөгөөдүүл нь хүрч ирээд барьдаг нухдаг

Avatar

Зочин 2020-04-20 103.229.120.217

Хэ хэ шаардлага хангасан сургууль цэцэрлэг сүм хийдүүдээ бас нээчихдээ хүүхдүүд сүсэгтэн олон лам нар хэцүүдлээ

Avatar

самардаг сайхан 2020-04-20 203.217.139.225

Сургалтын төв- сургууль хоорондын ялгаа юу байна? их багадаа юу?

Avatar

Shit 2020-04-20 203.91.115.39

Televizor – fm radio 2iin hoorond yalgaa yu bna? Ih bagadaa yu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж